Монгол Улсын Ерөнхий Сайдын нэрэмжит тэтгэлэг олгоно
Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнууд болон коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдаас шалгаруулан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг” олгоно.
Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолоор баталсан “Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ын дагуу Оюутны соёл, үйлчилгээний албанд ирүүлнэ үү.
Бүрдүүлэх материал:
· Сургуулийн захиргаа, эсхүл оюутны байгууллагаас Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшүүлэх тухай албан тоот;
· Тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлэг /Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу үнэн зөв, бүрэн гүйцэд, тодорхой бичих/;
· Дүнгийн тодорхойлолт;
· Тэтгэлгийн болзол хангасныг нотлох баримт материалууд /журмын 2.2-т заасны дагуу холбогдох баримт материалыг бүрдүүлж, төрөл, огноогоор нь эрэмбэлж дараалуулан товьёг үйлдсэн байх/;
· “Монгол Улсын ирээдүйн хөгжил ба Миний оролцоо” сэдвээр 500 үгэнд багтаасан эсээ.
Материал хүлээн авах сүүлийн хугацаа: Оюутны соёл, үйлчилгээний албанд 11 дүгээр сарын 11-ны дотор ирүүлэх
Тэтгэлэг олгох журам болон Мэдүүлгийн загварыг дараах холбоосоор харна уу.
Тэтгэлэг олгох журам: https://www.legalinfo.mn/annex/details/6295?lawid=9882
Мэдүүлгийн загвар: https://www.legalinfo.mn/annex/details/6653?lawid
ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
Солонгос хэлний гэрээт багш ажилд авна.
We are pleased to announce that registration for the Mongolian Language Preparatory Program is now open!
Монгол хэлний бэлтгэл хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.
ШУТИС-ийн санхүүжилттэй судалгаа, инновацын төсөл сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Гадаад хэлний сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар