МЭДЭГДЭЛ : ШУТИС-ийн нийт профессор багш, ажилтан, оюутан суралцагчдын анхааралд
Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Зорчигч тээврийн хэрэгслийн гарах хөдөлгөөн, бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалт, үзвэр үйлчилгээ, цахим болон хүүхдийн тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоох тухай” 12 тоот тогтоолыг үндэслэн 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн нийт профессор багш нар өөрийн зааж буй хичээлийн лекц, семинар, практик, бие даалт, улсын шалгалт, дипломын ажилтай холбоотой материалуудыг оюутан, сурагцагсадад цахимаар хүргэн, заавар зөвлөгөө өгч, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулахыг мэдэгдэж байна.
Энэ хугацаанд сургуулийн хэмжээнд олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон болохыг анхааруулж байна.
Жич: Магистрантуудаас авах “Гадаад хэлний нэгдсэн шалгалт” хуанлийн дагуу 2020 оны 11 сарын 14-ний өдөр цахимаар явагдана.
Сургалтын бодлого зохицуулалтын газар
2020-11-11
Солонгос хэлний гэрээт багш ажилд авна.
We are pleased to announce that registration for the Mongolian Language Preparatory Program is now open!
Монгол хэлний бэлтгэл хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.
ШУТИС-ийн санхүүжилттэй судалгаа, инновацын төсөл сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Гадаад хэлний сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар