Оюутны дотуур байранд хөл хорионд байгаа оюутнууддаа хүнсний багц болон хамгаалах хэрэгсэл тараалаа
ШУТИС-ийн оюутны байранд амьдарч байгаа оюутнуудыг хоол хүнсээр хангах тухай ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Улаанбаатар хотын оюутны дөрвөн байрны 876 оюутан, Дархан хотын оюутны нэг байрны 139 оюутан, нийт 1015 оюутанд хүнсний багцыг хүргэн амжилттай ажиллаж байна. Тус ажлын хүрээнд хүнсний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт шаардлагыг хангасан нийлүүлэгч нартай хамтран ажилласан юм.
Хүнсний багцад мах, гоймон, хүнсний ногоо, ургамлын тос, гурилан бүтээгдэхүүн багтсан болно. ШУТИС-ийн Захиргааны зүгээс энэ удаагийн хүнсний багцыг санхүүжүүлсэн байна. Мөн ШУТИС-тай хамтран ажиллагч “Санко Маркетинг Монголиа” ХХК зүгээс оюутныг хүнсээр хангах арга хэмжээг дэмжиж 3 сая төгрөг болон 1 сая төгрөгийн үнэ бүхий хамгаалах хэрэгслийг хандивлав.


ШУТИС-ийн оюутнууд БНХАУ-ын ШАНЬДУН ШУТИС-д хятад хэлний зуны сургалтад хамрагдлаа
“Орчин цагийн мэргэжлийн хэл” ЭШХ-ыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Шинэ иргэншил политехникийн коллеж хамтран зохион байгуулав.
Данкүк их сургуулийн оюутнууд оюутан солилцооны хөтөлбөрөөр “Монгол хэлний бэлтгэл хөтөлбөр”-т суралцан, монгол хэл, соёлын талаарх мэдлэгээ гүнзгийрүүлэхийн зэрэгцээ хэлний практик ур чадвараа хөгжүүлж байна.
Сайн үйлсийн аян амжилттай зохион байгууллаа
УРАН БИЧЛЭГИЙН УРАЛДААН БОЛЛОО