2021 оны 04 сарын 26-30 өдрүүдэд ГХС-ийн Англи хэлний тэнхимээс их, дээд сургуулийн мэргэжлийн англи хэл хичээлийг судалж буй нийт оюутнуудын дунд "My Major Perspectives" сэдэвт илтгэлийн улсын уралдааныг цахимаар амжилттай зохион байгууллаа. Монгол улсын их дээд сургуульд сурч буй оюутнууд мэргэжлийн англи хэлний үг хэллэгээ баяжуулах, найруулан бичих, бие дааж үзэл бодлоо бүтээлчээр, чөлөөтэй илэрхийлэх, илтгэх чадварыг хөгжүүлэхэд уг тэмцээний зорилго оршиж байв. Тус уралдаанд ШУТИС-ийн салбар сургуулиуд болон МУИС, АШУҮИС, ДХИС.ЭЗНУС-иас нийт 36 оюутан оролцлоо. Тус уралдаан нь 04 сарын 12-30-ны хооронд 2 үе шаттайгаар зохион байгуулагдаж, уралдаанд ШУТИС, АШУҮИС, ДХИС-ийн оюутнууд шагналт байр эзлэв. Үүнд: 1-р байр, О.Мөнхжин /ШУТИС, ЭХС/, 2-р байр, Б. Энхэлгэнэ /ШУТИС, БАС/, 3-р байр, Б.Гийгүүлэн /АШУҮИС/, Тусгай IV байр,
Т.Түвшинбаяр /ШУТИС, БУХС/, Тусгай V байр, Б.Минжинсор /ДХИС.ЭЗНУС/.
МИЯКОНОЖО КООСЭН ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖТОЙ ХАМТАРСАН “ХОТЫН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ” ПРАКТИК СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
АСТ-ИЙН 1+1+2 ХӨТӨЛБӨРИЙН ХЯТАД ХЭЛНИЙ 4-Р ЭЭЛЖИЙН ОЮУТНУУД БНХАУ-ЫН ШАНЬДУН ШУТИС-Д АМЖИЛТТАЙ СУРАЛЦААД ИРЛЭЭ
ЯПОН УЛСЫН БҮНКЁО ИХ СУРГУУЛИЙН БАГШ КИНОШИТА МИЦҮХИРО ШУТИС-ИЙН ГАДААД ХЭЛНИЙ СУРГУУЛЬД ЗОЧИЛЛОО
Training on Intellectual Property and Technology Transfer
“Оюуны өмч, технологи дамжуулалт” сэдэвт сургалт зохион байгуулллаа.