Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн багш, ажилтан, төгсөгчдийн волейболын нөхөрсөг тэмцээн боллоо.
Тус сургуулийн Солонгос хэлний ангийн төгсөгчдийн нэрэмжит волейболын тэмцээн 2025 оны 11 дүгээр сарын 29-нд амжилттай болж өндөрлөө. Тус тэмцээнд нийт 7 баг оролцсоноос:



Мөн тэмцээний үеэр ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль болон “ШУТИС-ийн Бид нэг үе тэмүүлэл” төгсөгч дэмжигчдийн холбоо хамтран ажиллах гэрээ (санамж бичиг)-нд гарын үсэг зурж, төгсөгч–сургуулийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, төгсөгчдийн оролцоог нэмэгдүүлэх, цаашдын хамтарсан арга хэмжээ, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцлоо.

