“ЗАЛУУ НАСНЫ ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ” СЭДЭВТ ХЯТАД ХЭЛНИЙ УРАН УНШЛАГЫН УРАЛДААН
admin

 

ГХС-ийн Ази судлалын тэнхимийн хятад хэлний багаас намрын улирал  суралцагчдын хятад хэл сурах сэдэл, сонирхлыг хөхиүлэн дэмжих, өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, унших, илтгэх чадварыг сайжруулах, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор “Залуу насны хүсэл тэмүүлэл” сэдэвт уран уншлагын уралдааныг МУБИС-ийн НХУС-ийн Дорно дахины хэл, арга зүйн тэнхимтэй хамтран тав дахь жилдээ 2026.10.08-2026.11.13-ны хооронд анхан, дунд 2 үе шаттайгаар ШУТТНС-604 тоотод амжилттай зохион явууллаа.  

Тус уралдаанд ШУТИС болон МУБИС-ийн бакалаврын хөтөлбөрөөр хятад хэл суралцаж байгаа 1-4 дүгээр ангийн /анхан шат 56, дунд шат 15/ 71 оюутан залуус маань хятад шүлэг, хятад богино болон сургамжит өгүүллэгээс сонгон оролцож эзэмшсэн мэдлэг, уран уншиж өөрсдийн чадвараа сорьж, харилцан суралцаж, хамтран ажиллалаа. Уралдаан жил ирэх тусам чанаржиж, оролцогчдын тоо ихсэж, өрсөлдөөн ихтэй болж байгаад зохион байгуулагчдын зүгээс талархалтай байна. 

2021-2022 оны хичээлийн жилээс МУБИС-тай хамтран намрын улирал хятад хэлний “Уран уншлагын уралдаан”, хаврын улирал хятад хэлний “Постер илтгэлийн тэмцээн”-ийг хамтран зохион байгуулсан. 2 дахь жилээс нь МУБИС-ийн Күнзийн институт хамтран “Постер илтгэл” тэмцээнийг дэмжин хамтран зохион явуулж байна.

     

   Уран уншлагын уралдааны дүн мэдээ:

№

Оюутны овог, нэр

Сургууль, анги, курс

Эзэлсэн байр

Анхан шат

1

Д.Баттулга

ШУТИС-ЭХИС-ЦХ-2

I байр

2

О.Энхжин

ШУТИС-ГХС-ТТО-хятад хэл-1

II байр

3

Э.Байгаль

МУБИС-ХХБ-1

III байр

4

Ү.Шинэсаран

ШУТИС-ЭХИС-ЦХ-1

Тусгай байр

5

Б.Агиймаа

ШУТИС-ЭХИС-ЦХ-2

Тусгай байр

6

Б.Энх-Оюу

ШУТИС-ЭХИС-1

Тусгай байр

Дунд шат

1

М.Оюундарь

ШУТИС-ГХС-ТТО-хятад хэл-3

I байр

2

Н.Уянга

ШУТИС-ХШУС-2

II байр

3

М.Номин

МУБИС-ХХБ-4

III байр

4

Б.Цэнгэлмаа

МУБИС-ХХБ-4

Тусгай байр

5

Т.Номин-Эрдэнэ

ШУТИС-ГХС-ТТО-хятад хэл-3

Тусгай байр

6

А.Нарантуяа

МУБИС-ХХБ-4.5

Тусгай байр

 

 

 

 


Тус уралдааныг хамтран зохион байгуулсан МУБИС-ийн НХУС-ийн Дорно дахины хэл, арга зүйн тэнхимийн багш А.Алтаншагай, тус тэнхимийн хамт олонд, ГХС-ийн АСТ-ийн багш С.Анужин, мэргэжилтэн багш Ван Юүэ Чи нартаа, уралдааныг санаачилсан дэд профессор Ц.Эрдэнэзаяа багшдаа, эрхэм хүндэт шүүгч, профессор багш нартаа идэвхтэй оролцож оюундаа хөрөнгө оруулсан хятад хэл суралцагч оюутан залуустаа Ази судлалын тэнхимийн хамт олны зүгээс талархал илэрхийлж цаашдын эрдэм номын үйлсэд нь өндөр амжилт хүсье.   

Эрдмийн хэт цахиваас хөгжлийн гал бадармой.

Мэдсэнээ мэднэ хэмээх

Мэдэхгүйгээ эс мэднэ хэмээх

Үүнийг мэргэн хэмээх буюу.  КҮНЗ

ШУТИС-ГХС-АСТ-Хятад хэлний баг

2026.11.13