Авлигатай тэмцэх газраас өрнүүлж буй “Зөв зөвд шударга зөв” соён гэгээрүүлэх аяны хүрээнд “ЗӨВ ДАДАЛ-20” дижитал чуулганыг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 19 цагт зохион байгуулах гэж байна.
“ЗӨВ ДАДАЛ-20” дижитал чуулганд зөв дадлаар өөрcдийн одоогийн амжилтыг бүтээсэн салбар салбарын төлөөлөл, соён гэгээрүүлэгч, зочин илтгэгчид туршлагаа хуваалцаж залуусыг шударга ёсны үнэ цэнэ, зөв хандлагад уриална хэмээн зорьж байна.
Дижитал хэлэлцүүлгийн илтгэгчээр: Нийтлэлч, эдийн засагч Д.Жаргалсайхан, хүний эрхийн активист, зохиолч Ц.Оюунгэрэл, “Сайн сургуулийг таны дэргэд” ТББ-ын тэргүүн П.Наранбаяр, “Үнэгүй фитнесс” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Л.Саруулбат нар сонгогджээ.
Та бүхэн “GOOD HABITS-20” дижитал чуулганд оролцохыг хүсвэл 2020 оны 12 дугаар сарын 16-ны 19.00 цагаас АТГ-Олон нийтийн төв цахим хуудас болон Лайв телевиз (LiveTV), www.livetv.mn сайтын шууд дамжуулалтад холбогдоно уу.
We are pleased to announce that registration for the Mongolian Language Preparatory Program is now open!
Монгол хэлний бэлтгэл хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.
Гадаад хэлний сургуулийн бакалавр, магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж
European Studies X
Европ судлал X олон улсын эрдэм шинжилгээний хурал