Авлигатай тэмцэх газраас өрнүүлж буй “Зөв зөвд шударга зөв” соён гэгээрүүлэх аяны хүрээнд “ЗӨВ ДАДАЛ-20” дижитал чуулганыг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 19 цагт зохион байгуулах гэж байна.
“ЗӨВ ДАДАЛ-20” дижитал чуулганд зөв дадлаар өөрcдийн одоогийн амжилтыг бүтээсэн салбар салбарын төлөөлөл, соён гэгээрүүлэгч, зочин илтгэгчид туршлагаа хуваалцаж залуусыг шударга ёсны үнэ цэнэ, зөв хандлагад уриална хэмээн зорьж байна.
Дижитал хэлэлцүүлгийн илтгэгчээр: Нийтлэлч, эдийн засагч Д.Жаргалсайхан, хүний эрхийн активист, зохиолч Ц.Оюунгэрэл, “Сайн сургуулийг таны дэргэд” ТББ-ын тэргүүн П.Наранбаяр, “Үнэгүй фитнесс” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Л.Саруулбат нар сонгогджээ.
Та бүхэн “GOOD HABITS-20” дижитал чуулганд оролцохыг хүсвэл 2020 оны 12 дугаар сарын 16-ны 19.00 цагаас АТГ-Олон нийтийн төв цахим хуудас болон Лайв телевиз (LiveTV), www.livetv.mn сайтын шууд дамжуулалтад холбогдоно уу.
ШУТИС-иас Монгол улсын шинжлэх ухааны ажилтын өдрийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг “2IP” арга хэмжээ 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдана.
ШУТИС-ИЙН ГАДААД ХЭЛНИЙ СУРГУУЛИЙН ПРОФЕССОР, БАГШ НАР ШАГНУУЛАВ
Оюутан залуус та бүхнийг БНСУ-ын Данкүк их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
"Дэвшилтэд технологид суурилсан эх хэл боловсруулалтын судалгаа" сэдэвт сургалтад урьж байна.
We cordially invite all faculty members to attend the training session on “Intellectual Property and Technology Commercialization.”