Эрдэм шинжилгээний сэтгүүл

  Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн (ШУТИС) Гадаад хэлний сургууль (ГХС)               нь сургалтын байгууллагаас сургалт-судалгааны байгууллага болох зорилго тавин, 2008–2015 онд   "ГХС-ийн судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө" боловсруулсан бөгөөд мөн   "ШУТИС-2030" стратеги  төлөвлөгөөний хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг орчин үеийн   хэл шинжлэлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэхэд анхааран ажиллаж ирлээ.

 Энэхүү зорилгын хүрээнд ГХС нь судлаач, багш нарын судалгааны ажлыг хэрэглээний буюу хавсарга   хэл шинжлэлийн хүрээнд, ялангуяа шинэжлэх ухаан, техник, технологийн нэр томьёо судлалд   онцгойлон чиглүүлж, нэр томьёо болон эх хэлний үгийн сангийн электрон сан бүрдүүлэхэд түлхүү   анхаарч ажиллаж байна. 2008 оноос эхлэн профессор, багш нар, судлаачийн  судалгааны үр дүнг олон   нийтэд түгээх, судалгааны тэргүүлэх чиглэлүүдийг сурталчлах зорилгоор "Хавсарга хэл шинжлэл"   эрдэм шинжилгээний бичгийг эрхлэн гаргаж байна.

Сэтгүүлийн зорилго, хамрах хүрээ

 “Хавсарга хэл шинжлэл” сэтгүүлд нийтлэгдэж буй эрдэм шинжилгээний өгүүллүүд нь онол, арга зүй болон хэрэглээний судалгааны тэнцвэрийг хадгалсан, шинэ санаа, аргачлал, хэлний нөөц, шинжлэх ухааны нэр томьёоны хэрэглээ зэргийг тусгасан, судлаачид, багш, докторант, магистрантуудад зориулсан практик ач холбогдолтой бүтээлүүд байхыг зорьдог.

Эрдэм шинжилгээний өгүүллийн ерөнхий чиглэл:

  • Зэрэгцүүлсэн хэл шинжлэл
  • Хэрэглээний хэл шинжлэл
  • Нэр томьёо судлал
  • Орчуулгын онол, арга зүйн асуудлууд
  • Эх болон гадаад хэл заах арга зүй
  • Сургалтын цахим технологи зэрэг салбар дундын болон олон талт чиглэлийн судалгааг хамардаг.

Сэтгүүлийн зорилтот уншигчид нь хэл шинжлэл, орчуулга судлал, гадаад хэлний боловсрол, мэргэжлийн хэлний хэрэглээ, нэр томьёо судлалын чиглэлээр ажилладаг судлаач, эрдэмтэн, багш, бодлого боловсруулагчид болон шинжлэх ухаан, техник, технологийн салбар дахь хэлний хэрэглээг судалж буй судлаачид байна.

 

Хянан магадлагааны үе шат

“Хавсарга хэл шинжлэл” сэтгүүлд ирүүлсэн бүх өгүүлэл дараах үе шаттай байна. Энэхүү үе шат нь өгүүллийн эрдэм шинжилгээний чанарыг баталгаажуулах, шударга, хараат бус үнэлгээ хийх зорилготой.

1. Техникийн шалгалт

Сэтгүүлийн нарийн бичгийн дарга болон редакцын баг өгүүллийг анхан шатанд шалгаж, дараах нөхцлийг хангаж буй эсэхийг нягтална:

  • Бүтцийн шаардлагад нийцсэн байдал (гарчиг, хураангуй, түлхүүр үг, ишлэл зүй гэх мэт)
  • Зохиогчийн мэдээллийг тусгай хуудсанд салгасан байдал
  • Ёс зүйн мэдэгдэл, ашиг сонирхлын зөрчилгүй байдал

2. Анхан шатны үнэлгээ

Ерөнхий редактор эсвэл салбар хариуцсан редактор өгүүллийг сэтгүүлийн чиглэл, шинжлэх ухааны ач холбогдол, шинэ санааны түвшнээр үнэлж, хянан магадлагчадад илгээх эсэхийг шийднэ.

3. Хянан магадлагч томилох

Редакцын баг тухайн судалгааны чиглэлээр мэргэшсэн, хараат бус 1-2 хянан магадлагчийг сонгон өгүүллийг илгээнэ. Хоёр талт нууцлалын дагуу зохиогч болон хянан магадлагчийн мэдээлэл харилцан ил тод биш байна.

4. Хянан магадлагаа хийх

Хянан магадлагчид өгүүллийг дараах үндсэн шалгуураар үнэлнэ:

  • Судалгааны зорилго, аргазүй, онолын үндэслэл
  • Шинэ санаа, хувь нэмэр
  • Өгүүллийн бүтэц, хэл найруулга
  • Нотолгоо, дүгнэлтийн уялдаа холбоо
  • Эх сурвалж ашиглалт ба ишлэл зүй

Хянан магадлагчид дараах саналуудын аль нэгийг өгнө.

  • Хэвлүүлэхийг зөвшөөрөх
  • Засвар хийсний дараа хэвлүүлэх
  • Их хэмжээний засвартайгаар дахин хянах
  • Татгалзах

5. Редакцын шийдвэр

Редакцын баг хянан магадлагчийн дүгнэлтийг үндэслэн эцсийн шийдвэр гаргаж зохиогчид мэдэгдэнэ. Хэрэв засвар шаардах бол зохиогчдод тодорхой хугацаа өгч, хариу тайлбар ирүүлэхийг хүснэ.

6. Дахин хянах ба эцсийн зөвшөөрөл

Зохиогчийн засварласан хувилбар болон хариуг хянан магадлагч эсвэл редактор дахин шалгаж, эцсийн шийдвэр гаргана.

7. Хэвлэлийн шат

Хэвлэгдэхийг зөвшөөрсөн өгүүллийг сэтгүүлийн форматад оруулж, хэвлэлийн өмнөх хяналтаар дамжуулан хэвлэмэл хэлбэрээр нийтэлнэ.

8. Copyright

 

Дугаарууд: 
Хавсарга хэл шинжлэл 2008 #1
Хавсарга хэл шинжлэл 2009 #2
Хавсарга хэл шинжлэл 2009 #3
Хавсарга хэл шинжлэл 2010 #4
Хавсарга хэл шинжлэл 2010 Тусгай дугаар
Хавсарга хэл шинжлэл 2011 #5
Хавсарга хэл шинжлэл 2012 #6
Хавсарга хэл шинжлэл 2012 Тусгай дугаар
Хавсарга хэл шинжлэл 2013 #7 Тусгай дугаар 
Хавсарга хэл шинжлэл 2013 #8
Хавсарга хэл шинжлэл 2015 #9
Хавсарга хэл шинжлэл 2016 #10
Хавсарга хэл шинжлэл 2017 #11
Хавсарга хэл шинжлэл 2017 #12
Хавсарга хэл шинжлэл 2018 #13
Хавсарга хэл шинжлэл 2018 #14
Хавсарга хэл шинжлэл 2019 #15
Хавсарга хэл шинжлэл 2020 #16
Хавсарга хэл шинжлэл 2021 #17
Хавсарга хэл шинжлэл 2022 #18
Хавсарга хэл шинжлэл 2023 #19