Хөтөлбөрийн танилцуулга
Сургалт явуулсан туршлага: 10 жил
Суралцах хугацаа: 1 жил
Хөтөлбөрийн зорилго:
- Гадаадын иргэд болон оюутанд монгол хэл, соёлын суурь мэдлэг олгох
- ШУТИС-д элсэн суралцах гадаад оюутны монгол хэлний анхан, дунд, ахисан түвшний мэдлэг олгох
Анхан шат
- Сургууль, ахуй ба нийгмийн-соёлын хүрээнд харилцах хэл ярианы анхан шатны мэдлэг, дадал, чадварыг эзэмшүүлэх
- Монгол орны түүх, уламжлал, ёс заншил, соёлын талаар таниулах
Дунд шат
- Бичиг баримт боловсруулах, шинжлэх ухааны найруулгаар бичигдсэн зохиол бүтээл уншиж ойлгох, мэргэжлийн дагуу эх уншиж, утга санааг ойлгох, задалж шинжлэх, тайлбарлах, зохиох болон хувиргах зэрэг бүтээлч чадвар эзэмших
- ШУТИС-д сонгосон мэргэжлийн дагуу суралцах нөхцөлийг хангах монгол хэлний мэдлэг, чадвар эзэмшүүлэх
Гүнзгий шат
- Эрдэм шинжилгээний найруулга, судалгааны бүтээлийг монгол хэлээр бичиж хамгаалах
Бүрдүүлэх материал:
- Өргөдлийн маягт
- Паспортын хуулбар
- Боловсролын гэрчилгээний хуулбар
- Цээж зураг
Холбоо барих: 11-321974