“МОНГОЛ УЛС ДАХЬ ХЯТАД ХЭЛНИЙ БАГШ БОЛОВСРОЛЫН ЧАНАРТАЙ ХӨГЖИЛ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ
admin

 

“Монгол Улс дахь хятад хэлний багш боловсролын чанартай хөгжил” Олон улсын эрдэм шинжилгээний хурал 2026 оны есдүгээр сарын 11–13-ны өдрүүдэд Монгол Улсын Боловсролын их сургуульд зохион байгуулагдав. Тус хурлаар Монгол Улс дахь хятад хэлний сургалт, багш бэлтгэх тогтолцооны хөгжил, багшийн мэргэжлийн хөгжил, сургалтын хөтөлбөр, арга зүйн шинэчлэл, дижитал технологийн хэрэглээ, хятад хэлний боловсролын олон улсын хамтын ажиллагаа зэрэг асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэв.

Тус хурал нэгдсэн хуралдаан болон салбар хуралдаан гэсэн 2 үе шаттай явагдав. Нэгдсэн хуралдааны илтгэлүүдээр Монгол Улсад хятад хэлний багш бэлтгэж ирсэн түүхэн хөгжил, хүний нөөцийн өнөөгийн нөхцөл байдал, залуу багш нарын мэргэжлийн хөгжил, сургалтын шинэ загвар, хэл–соёлын харилцаа, мэргэжилтэн бэлтгэх олон улсын туршлага, суралцагчдын суралцах арга барил зэрэг асуудлыг онол, практикийн түвшинд авч үзэв.

Салбар хуралдаанаар хятад хэлний сургалтын шинэлэг загвар, суралцагч төвтэй арга зүй, нийгмийн сүлжээний хэрэглээ болон орчуулгын нийтлэг алдааны талаар илтгэлүүдийг хэлэлцүүлэв.

 Тус хуралд ШУТИС-ийн ГХС-ийн доктор, дэд профессор Л.Чойжилмаа оролцон илтгэлээ хэлэлцүүлэв.

Салбар хуралдаануудаар хэлэлцүүлсэн судалгаанууд нь Монгол Улс дахь хятад хэлний боловсролын өнөөгийн нөхцөл байдлыг сургалтын хөтөлбөр, багш, суралцагч, технологийн хэрэглээ, бүс нутгийн ялгаатай хэрэгцээ зэрэг олон талаас нь авч үзсэнээрээ онцлог байлаа. Илтгэгчид судалгааныхаа үр дүнг танилцуулж, хятад хэлний сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлэх, багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих, сургалтад суралцагч төвтэй болон технологид суурилсан арга зүйг өргөжүүлэх талаар санал солилцов.

Хаалтын ажиллагааны үеэр салбар хуралдааны дарга нар хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэн танилцуулж, оролцогчдын төлөөлөл санал, сэтгэгдлээ хуваалцсанаар эрдэм шинжилгээний хурал амжилттай өндөрлөлөө.

Хурал нь Монгол, Хятадын хятад хэлний боловсролын салбарын эрдэмтэн, багш, судлаачдын харилцан туршлага солилцох, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад хятад хэлний багш бэлтгэх тогтолцооны чанартай хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

 

ГХС-ийн Ази судлалын тэнхим