ШУТИС-ийн ГХС-ийн Англи хэлний тэнхимээс их дээд сургуулийн мэргэжлийн англи хэл судалж буй оюутнуудын дунд зохион байгуулж буй “Using English to solve problems in my field” сэдэвт постер илтгэлийн уралдаан 2023 оны 04–р сарын 10-21-ний өдрүүдэд явагдана. Хуралд оролцогчид постер илтгэлээ цахим хэлбэрээр 04 сарын 10–ны өдөр багтааж b88077074@gmail.com цахим хаягаар илгээнэ.
Уралдааны зорилго
Монгол улсын их дээд сургуульд сурч буй оюутнууд салбарын англи хэлний үг хэллэгээ баяжуулах, найруулан бичих, бие дааж үзэл бодлоо, чөлөөтэй илэрхийлэх, бүтээлчээр сэтгэх, илтгэх чадварыг хөгжүүлэх.
1. Илтгэлд тавигдах ерөнхий шаардлага
Илтгэгч нь тусгай зориулалтын англи хэлний хичээлийг (English for Specific Purposes) /мэргэжлийн англи хэл/ судалсан буюу одоо судалж буй хэлний мэргэжлийн бус ангийн оюутан байх ба багт 2 гишүүн оролцох
Илтгэгч нь тухайн сэдвийн талаар мэдлэгтэй байх
Илтгэл тавьж буй сэдвээрээ тодорхой дүгнэлт гаргах
Илтгэлдээ шинэлэг арга зүй баримтлах
Илтгэгчийн нэр хаяг, холбоо барих утсыг тодорхой бичиж ирүүлэх
2. Илтгэлийн танилцуулга
Постер илтгэлийн агуулгыг 15 слайданд багтаан PowerPoint файлаар бэлтгэж ирүүлнэ.
Илтгэл нь гарчиг, агуулга, оршил, арга зүй, үндсэн хэсэг, дүгнэлт, ашигласан эх сурвалж гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
Илтгэлийн танилцуулгыг тайлбар, зураг, хүснэгт, диаграмм схемийн хамтаар 60х160 хэмжээгээр постер илтгэл болгон хэвлэнэ.
Илтгэлийн үсгийн фонд Times New Roman байна.
3. Илтгэх чадвар
10 минутад багтаан тайлбарлах
Гол санаагаа хүргэх чадвар
Үгийн сонголт, ярианы чадвар
Хувийн соёл, хувцаслалт
4. Шалгаруулалт
Илтгэлийн уралдааныг 2 үе шаттай зохион байгуулна.
1-р үе шат
Илтгэлүүдийг 2022 оны 04-р сарын 10 хүртэл цахимаар хүлээн авч, I шатны шалгаруулалтыг 04 сарын 14 –нд хэлэлцүүлж, шилдэг 10-н илтгэл шалгаруулна.
2-р үе шат
Шилдэг 10-н илтгэгч, шүүгчдийн зүгээс өгсөн зөвлөмжийн дагуу илтгэлээ сайжруулж бэлтгээд II шатанд орно.
II шатанд шалгарсан 10-н постер илтгэлийг 04-р сарын 21-нд хэлэлцүүлж I-III байр эзлүүлнэ.
Илтгэгч илтгэлээ өгөгдсөн форматын дагуу постер илтгэл байдлаар хэвлэн авчирч ШУТИС-ийн хичээлийн Т байрны 207 тоотод II шатны шалгаруулалт эхлэхээс 10 минутын өмнө байршуулсан байна. /Зургийг хавсаргав/
Шагнал, урамшуулал
1-р байр: 1 өргөмжлөл, үнэ бүхий зүйл
2-р байр: 1 өргөмжлөл, үнэ бүхий зүйл
3-р байр: 1 өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Тусгай байр: 2 өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Холбоо барих
Цахим хаяг: b88077074@gmail.com
Лавлах утас: 88077074
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
ШУТИС. ГХС-ийн Англи хэлний тэнхим