ШУТИС-ИЙН УДИРДАХ АЖИЛТАНД ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ БИЧГИЙН ДУНД ШАТНЫ ТҮРГЭВЧИЛСЭН СУРГАЛТ БОЛЛОО
admin

ШУТИС-ИЙН УДИРДАХ АЖИЛТАНД ЗОРИУЛСАН

ҮНДЭСНИЙ БИЧГИЙН ДУНД ШАТНЫ

ТҮРГЭВЧИЛСЭН СУРГАЛТЫН ТАЙЛАН

 

 

2025 оны 10 дугаар сарын 27

 

“Монгол хэлний тухай хууль”- ийн 7.2 заалт, “ШУТИС-д монгол бичгийн үндэсний хөтөлбөр III эрчимжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний 2.1 заалтын дагуу 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний хос  бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэлийг хангах зорилгоор ШУТИС-ийн удирдах ажилтанд зориулсан үндэсний бичгийн дунд шатны сургалтыг 2025 оны 10-р сарын 21-24-ний өдөрт зохион байгууллаа.

Энэхүү 16 цагийн түргэвчилсэн сургалт нь Mongolian Baiti фонтын үсгийн гарын байрлал таниулж, компьютерт word, PP программ ашиглан, үндэсний бичгээр шивж сурах хэрэгцээ шаардлагад нийцсэнээрээ онцлог байлаа. Суралцах явцдаа баримт бичигт түгээмэл хэрэглэгдэх нэр, үйл үгийг нөхцөл, дагавраар хувилган, оноосон нэр, товчилсон үг, гадаад үгийг унших, бичих зэргээр практик хэрэглээний дүрмийн мэдлэгээ сэргээн бататгаж, хэлний чадвараа хөгжүүлсэн.

Сургалтад албаны дарга, газрын дарга, бүрэлдэхүүн сургуулийн захирал  бүхий 14 удирдах ажилтан хамрагдаж, үндэсний бичиг үсгээ өргөн дэлгэр хэрэглэхэд үлгэрлэл, манлайлал болж, хариуцлагатай суралцлаа.

Сургалтыг Захиргааны удирдлагын газар, ГХС-ийн АСТ-ийн монгол хэлний багш нар хамтран зохион байгуулсан бөгөөд цаашдаа ШУТИС-ийн багш, ажилтанд зориулсан үндэсний бичгээ сурч, хэрэглээ болгох сургалтыг үе шаттайгаар, улиралд 1 удаа зохион явуулахаар төлөвлөж байна.

 

 

 

                                                                        ТАЙЛАН БИЧСЭН:

                                                                        ГХС-ИЙН АСТ-ИЙН

                                                                       АХЛАХ БАГШ Б.СОНИНЦЭЦЭГ, Б. ДЭЛГЭРМАА (PH.D)