ГХС-ийн Ази судлалын тэнхимийн хятад хэлний багаас намрын улирлын арга хэмжээний хүрээнд суралцагчдын хятад хэл сурах сэдэл, сонирхлыг хөхиүлэн дэмжих, өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, унших, илтгэх чадварыг сайжруулах, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор Уран уншлагын уралдааныг МУБИС-ийн НХУС-ийн Дорно дахины хэл, арга зүйн тэнхимтэй хамтран дөрөв дэх жилдээ 2025.09.25-2025.10.31-ний хооронд анхан болон дунд 2 үе шаттайгаар амжилттай зохион явууллаа.
Тус уралдаанд ШУТИС болон МУБИС-ийн бакалаврын хөтөлбөрөөр хятад хэл суралцаж байгаа 1-4 дүгээр ангийн /анхан шат 40, дунд шат 18/ 68 оюутан залуус маань хятад шүлэг, хятад богино болон сургамжит өгүүллэгээс сонгон оролцож эзэмшсэн мэдлэг, уран унших чадвараа сорьж, харилцан суралцаж, хамтран ажиллалаа.
2021-2022 оны хичээлийн жилээс МУБИС-тай хамтран намрын улирал хятад хэлний “Уран уншлагын уралдаан”, хаврын улирал хятад хэлний “Постер илтгэлийн тэмцээн”-ийг хамтран зохион байгуулсан. 2 дахь жилээс МУБИС-ийн Күнзийн институт хамтран “Постер илтгэл” тэмцээнийг дэмжин хамтран ажиллаж эхэлсэн бол энэ хичээлийн жилээс “Уран уншлага” уралдааныг МУИС-ийн Күнзийн институт дэмжин хамтран ажиллалаа.

Уран уншлагын уралдааны дүн мэдээ:
|
№ |
Оюутны овог, нэр |
Сургууль, анги, курс |
Эзэлсэн байр |
|
Анхан шат |
|||
|
1 |
М.Сайнбуян |
ШУТИС-ЭХС-ЦХ-2 |
I байр |
|
2 |
Б.Минжин |
ШУТИС-ГУУС- Геодези-1 |
II байр |
|
3 |
Д.Баттулга |
ШУТИС-ЭХС-ЦХ-1 |
III байр |
|
4 |
О.Номин |
ШУТИС-ГХС-1 |
Тусгай байр |
|
5 |
Б.Ганчимэг |
ШУТИС-ХШУС-ХБОИ-2 |
Тусгай байр |
|
6 |
Э.Маралмаа |
ШУТИС-ГУУС- Геодези-1 |
Тусгай байр |
|
Дунд шат |
|||
|
1 |
Н.Маралмичид |
ШУТИС-ГХС-ЦХ-4 |
I байр |
|
2 |
О.Болдхатан |
МУБИС-ХХБ-4 |
II байр |
|
3 |
Г.Номин Б.Энхжин |
МУБИС-ХХБ-4.5 |
III байр |
|
4 |
С.Булган |
МУБИС-ХХБ-4.5 |
Тусгай байр |
|
5 |
Б.Анударь |
МУБИС-ХХБ-4.5 |
Тусгай байр |
|
6 |
Ө.Энхмаа |
МУБИС-ХХБ-4.5 |
Тусгай байр |

Тус тэмцээнийг хамтран зохион байгуулсан МУБИС-ийн НХУС-ийн Дорно дахины хэл, арга зүйн тэнхимийн хамт олонд, идэвхтэй оролцож оюундаа хөрөнгө оруулсан хятад хэл суралцагч оюутан залуустаа, эрхэм хүндэт профессор багш нартаа Ази судлалын тэнхимийн хамт олны зүгээс талархал илэрхийлье.
Мэдсэнээ мэднэ хэмээх
Мэдэхгүйгээ эс мэднэ хэмээх
Үүнийг мэргэн хэмээх буюу. КҮНЗ
Зохион байгуулсан: Ази судлалын тэнхимийн хятад хэлний баг
ШУТИС-2025.11.01
“ХЯТАД ХЭЛНИЙ УРАН УНШЛАГА” УРАЛДААН
Ази судлалын тэнхимийн багш нар Цахим хичээл бэлтгэх сургалтад амжилттай суралцлаа
ГХС болон ГУУС-ын оюутнууд “Inno Hub” хурдасгуур төвтэй танилцах аялал хийлээ
“Төгсөгчдийн замналаас суралцъя” лекц зохион байгууллаа
ШУТИС-ИЙН УДИРДАХ АЖИЛТАНД ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ БИЧГИЙН ДУНД ШАТНЫ ТҮРГЭВЧИЛСЭН СУРГАЛТ БОЛЛОО