2022-2023 оны хичээлийн жилээс ШУТИС-ийн Гадаад хэлний сургуульд 3 дахь жилдээ ажиллаж буй Шаньдун их сургуулийн мэргэжилтэн багш Пан Хунчаогийн гэрээт хугацаа дуусч нутаг буцах болсонтой холбогдуулан АСТ-ээс үдэлтийн арга хэмжээ зохион байгуулж, сургууль хамт олноо төлөөлөн ректорын гарын үсэгтэй батламж, гарын бэлэг гардуулж, талархал илэрхийлж хүндэтгэл үзүүллээ.
Гадаад хэлний сургууль 2009-2010 оны хичээлийн жилээс “Техникийн мэргэжлийн орчуулга” хятад хэлний ангийг нээсэн ба гадаад хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын хятад хэл түгээн дэлгэрүүлэх Ханбань байгууллага, Гадаад хэл, хамтын ажиллагааны төвтэй хамтран БНХАУ-аас жил бүр тасралтгүй мэргэжилтэн багш урьж нийт 25 багш ажиллуулсан байна.
2025-2026 оны хичээлийн жил ШУТИС-ийн Гадаад хэлний сургуульд БНХАУ-ын Шандун их сургуулийн профессор Ван Янли, багш Пан Хунчао, Мэдээлэл холбооны их сургуулийн багш Лю Юүтин, Дунхуа ТИС-ийн багш Ян Зүи, Шинан ШУТИС-ийн багш Чю Шинван нар ажиллаж байна.

БНХАУ-аас мэргэжилтэн багш урьж ажиллуулснаар суралцагчдад хятад хэлний мэдлэг, чадвар эзэмших, хятадын ёс уламжлал, соёл түүхийг таниулах, хөтөлбөр амжилттай хэрэгжихэд хувь нэмрээ оруулсаар байна.
Хамтран ажилладаг мэргэжилтэн профессор багш нартаа гүнээ талархахын сацуу Пан багшийнхаа цаашдын эрдэм судлалын үйлсэд нь амжилтын дээдийг хүсье!
ГХС-АСТ-Хятад хэлний баг
Бэлтгэсэн: Ц.Эрдэнэзаяа
ХЯТАД ХЭЛНИЙ МЭРГЭЖИЛТЭН БАГШ ПАН ХУНЧАОД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
ХЯТАД ХЭЛНИЙ МЭРГЭЖИЛТЭН БАГШ ПАН ХУНЧАОД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Нийгэм хүмүүнлэгийн сургууль, ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын Ахлах сургууль БНСУ-ын Чусон их сургуультай хамтын ажиллагаагаа “Жи-Локал Их Сургууль”, “РАЙС” төслөө өргөжүүлнэ
ГХС-ийн Звёздочка клубээс зохион явуулсан постер илтгэлийн тэмцээн амжилттай явагдлаа
Эмэгтэй эрдэмтэд