ШУТИС-ИЙН ГАДААД ХЭЛНИЙ СУРГУУЛИЙН ПРОФЕССОР, БАГШ НАР ШАГНУУЛАВ
admin

ШУТИС-ИЙН ГАДААД ХЭЛНИЙ СУРГУУЛИЙН ПРОФЕССОР,

БАГШ НАР ШАГНУУЛАВ

 

Дэлхийн багш нарын 32, Монголын багш нарын 60 дахь өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдөр боллоо.

Уг ёслолын ажиллагааг ШУТИС-ийн Ректор, доктор, профессор Т.Намнан нээж, нийт эрдэмтэн багш, ажилтнуудад баярын мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр багш нарын баярын энэ өдөр боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, ШУТИС-ийн хөгжил, нэр хүндийг бүтээлцэж буй эрдэмтэн багш, ажилтнуудын хөдөлмөр, зүтгэлийг үнэлж, урамшуулж байгааг онцлон тэмдэглээд “ШУТИС-ийн хөгжлийн үндэс нь та бүхний мэдлэг, ур чадвар, үнэнч зүтгэл юм. Та бүхэндээ аз жаргал, амжилт, эрдмийн өндөр оргилыг хүсэн ерөөе” хэмээн мэндчилгээ дэвшүүлэв.

Ёслолын үйл ажиллагааны үеэр ШУТИС-ийн багш, ажилтнуудын олон жилийн хөдөлмөр, бүтээл, боловсрол, шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж, төрийн дээд шагнал, одон медаль, салбарын тэргүүний ажилтан хүндэт тэмдэг болон их сургуулийн шагналаар шагналаа. Гадаад хэлний багш нар дараах шагналуудаар шагнуулав.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

ГХС-ийн ахмад багш, доктор (Ph.D), профессор Г.Томтогтох

АЛТАН ГАДАС ОДОНГООР:

ГХС-ийн ахмад багш, доктор (Ph.D), дэд профессор Ч.Оюунгэрэл

“БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ХҮНДЭТ ТЭМДГЭЭР:

ГХС-ийн ХХШТ-ийн багш Ш.Оюумаа

ГХС-ийн АХСТ-ийн багш Г.Ариунбямбаа

ГХС-ийн АСТ-ийн багш С.Баасанжаргал

БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ “ЖУУХ БИЧИГ”-ЭЭР:

ГХС-ийн багш АСТ-ийн багш П.Мөнгөнцэцэг

ГХС-ийн багш АХСТ-ийн багш Л.Мөнхжаргал

 

ШУТИС-ИЙН РЕКТОРЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛААР:

ГХС-ийн ХХШТ-ийн профессор, доктор (Ph.D), дэд профессор С.Бархас нар тус тус шагнагдлаа.

Мөн Гадаад хэлний сургуулийн эрдэмтэн багш, ажилтны “Багш нарын баяр”-ын үйл ажиллагааг Ази судлалын тэнхимийн хамт олон 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулж уг үйл ажиллагааг ГХС-ийн захирал Ц.Энхбаатар нээж 2025-2026 оны хичээлийн жилийн онцлох ажлуудаа дурьдаад ажил хөдөлмөртөө амжилт үзүүлсэн багш нартаа шагнал гардууллаа. Үүнд:

“БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ХҮНДЭТ ТЭМДГЭЭР:

ГХС-ийн ХХШТ-ийн ахлах багш, доктор (Ph.D) Т.Мөнхтуяа

ГХС-ийн ХХШТ-ийн багш Ц.Солонго

ГХС-ийн АХСТ-ийн багш Э.Саруул

ГХС-ийн АХСТ-ийн багш Г.Энхзаяа

ГХС-ийн АХСТ-ийн багш Т.Цэнд-Аюуш

ГХС-ИЙН ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛААР:

ГХС-ийн Чанарын менежер, доктор (Ph.D)  П.Бямбажав

ГХС-ийн ХХШТ-ийн ахлах багш, доктор (Ph.D), дэд профессор Т.Ууганбаяр

ГХС-ийн АХСТ-ийн ахлах багш, доктор (Ph.D)  Г.Гантуяа

ГХС-ийн АСТ-ийн ахлах багш Б.Сонинцэцэг нар тус тус шагнуулав.

Шинжлэх ухаан, боловсролын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нийт эрдэмтэн багш, ажилтан, судлаач та бүхэнд баярын мэнд хүргээд эрдмийн их үйлсэд нь амжилтын дээдийг хүсье!

 

ГХС-ИЙН ЗАХИРГАА