ШУТИС-иас Монгол улсын шинжлэх ухааны ажилтын өдрийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг “2IP” арга хэмжээ 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдана.
Тус арга хэмжээ нь багш, судлаачдынхаа өнгөрсөн хичээлийн жилд зохион бүтээсэн шинэ технологи, судалгааны үр дүнг нийгэм, олон нийтэд, аж үйлдвэр-бизнесийн байгууллагуудад танилцуулж, хэрэглээнд нэвтрүүлдэг цогц арга хэмжээ юм.
“2IP-2026” арга хэмжээ нь доорх төрлөөр шилдэг багш, судлаачдаа шалгаруулж “Research Excellence” медалион гардуулж, мөнгөн урамшуулал олгоно.
Idea – Invention: Инженер-практикийн ач холбогдолтой цаашид патентаар хамгаалагдах боломжтой, инженер - технологийн шинэ шийдэл бүхий санаа, түүнийг анхны загвар бүтээгдэхүүн (prototype) болгон хөгжүүлсэн зохион бүтээлүүд
Paper: Scopus, WoS зэрэг олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд их сургуулийн нэр дээр хэвлэгдсэн судалгааны үр дүнгүүд
Patent: Үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой оюуны өмчөөр хамгаалагдсан шинэ технологиуд
Зохион байгуулалт: Олон улсад хэвлүүлсэн өгүүлэл (Paper)-ийг 2025 оноор тооцож, мэдээллийн сангийн бүртгэлд үндэслэн танилцуулах бол, Idea-Invention, Patent төрөлд бүтээлээ бүртгүүлсэн багш судлаачдын дунд “Pitch Event” зохион байгуулж шилдэг бүтээлүүдээ шалгаруулна.
Idea-Invention, Patent төрөлд оролцох бүтээлийн бүртгэлийг 2026 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн дотор https://forms.cloud.microsoft/r/EcXLtAjhhM
холбоосоор бүртгэнэ.
ШУТИС-иас Монгол улсын шинжлэх ухааны ажилтын өдрийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг “2IP” арга хэмжээ 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдана.
ШУТИС-ИЙН ГАДААД ХЭЛНИЙ СУРГУУЛИЙН ПРОФЕССОР, БАГШ НАР ШАГНУУЛАВ
Оюутан залуус та бүхнийг БНСУ-ын Данкүк их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
"Дэвшилтэд технологид суурилсан эх хэл боловсруулалтын судалгаа" сэдэвт сургалтад урьж байна.
We cordially invite all faculty members to attend the training session on “Intellectual Property and Technology Commercialization.”