Оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ур чадварыг дээшлүүлэх, дадлагажуулах, бүтээлч сэтгэлгээг дэмжих, онол практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор ГХС-ийн оюутны “Хэрэглээний хэл шинжлэл ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 03 сарын 19-ны өдөр зохион байгууллаа. Тус хуралд нийт 20 оюутан илтгэл хэлэлцүүлснээс бакалаврын түвшинд ГХО-ийн англи хэлний ангийн 8 оюутан, хятад хэлний ангийн 8, мөн БС-ийн хамтарсан хөтөлбөрийн оюутны төлөөлөл, магистрын түвшинд 2 оюутан илтгэл хэлэлцүүлж оролцлоо. Энэ удаагийн ЭШХ-ын шүүгчийн бүрэлдэхүүнд ГХС-ийн Ази судлалын салбарын эрхлэгч Т.Ууганбаяр (доктор, дэд профессор), ХХШС-ын профессор С.Бархас (доктор, дэд профессор), ШУА-ийн ХЗХ-ийн судлаач доктор Т.Пүрэвсүрэн нар ажиллаа.
Бакалаврын түвшинд нийт 18 оюутан илтгэл хэлэлцүүлснээс:
1-р байранд М.Анарши “Автотээврийн хэрэгслийн нэр томьёоны орчуулгын асуудалд” сэдвээр
2-р байранд: Б. Г.Цолмон, “Их Сургуулийн оюутны хичээл, бие даалтын ажилд ChatGPT хэрэглэх нь” сэдвээр
3-р байранд: Э.Баясгалан, Г.Номуунцэцэг “Хятад хэлний цаг заасан在、当、于угтвар үг монгол хэлнээ илрэх нь” сэдвээр
Тусгай байранд: Б.Энхжин, “Ээж” гэдэг үг монгол, хятад хэлний хэлц үгээр илрэх нь сэдвээр илтгэл хэлэлцүүлж тус тус шалгарлаа.

Магистрын түвшинд:
1-р байранд Т.Жавзандулам
“Хэт авианы сорилын тоног төхөөрөмжийн нэр томьёоны орчуулгын судалгаа”
2-р байранд Г.Тунгалаг “Барилгын норматив баримт бичиг дэх гадаад нэр томьёоны хэрэглээ” сэдвээр шалгарлаа.
Багш оюутны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хамтран ажилласан удирдагч багш нартаа нартаа талархал илэрхийлье.
МИЯКОНОЖО КООСЭН ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖТОЙ ХАМТАРСАН “ХОТЫН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ” ПРАКТИК СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
АСТ-ИЙН 1+1+2 ХӨТӨЛБӨРИЙН ХЯТАД ХЭЛНИЙ 4-Р ЭЭЛЖИЙН ОЮУТНУУД БНХАУ-ЫН ШАНЬДУН ШУТИС-Д АМЖИЛТТАЙ СУРАЛЦААД ИРЛЭЭ
ЯПОН УЛСЫН БҮНКЁО ИХ СУРГУУЛИЙН БАГШ КИНОШИТА МИЦҮХИРО ШУТИС-ИЙН ГАДААД ХЭЛНИЙ СУРГУУЛЬД ЗОЧИЛЛОО
Training on Intellectual Property and Technology Transfer
“Оюуны өмч, технологи дамжуулалт” сэдэвт сургалт зохион байгуулллаа.