Ахмад настны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 14 дүгээр зүйлийн 14.6 дахь заалтууд, ШУТИС-ийн 2025-2026 оны Хамтын гэрээний 4.10 дахь заалт, ШУТИС-ийн Ахмадын зөвлөлийн саналыг үндэслэн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректор Т.Намнан сар шинийн баярыг тохиолдуулан 2026.02.14 ны өдөр тус сургуульд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад профессор багш, ажилчдадаа хүндэтгэл үзүүлж хүлээн авч уулзлаа.

Сар шинийн хүндэтгэлийн арга хэмжээний дараа Гадаад хэлний сургуулийн удирдлага түүхийг бүтээлцсэн ахмад багш нараа хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.

Хүндэтгэлийн арга хэмжээнд ГХС-д ажиллаж байсан 22 ахмад хүрэлцэн ирлээ. ГХС-ийн нийт ахмад багш, ажилтан та бүхэндээ эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!
Гадаад хэлний сургууль
Багшийн хөгжлийн баг