БНХАУ-ЫН ШАНЬДУН ШУТИС-Д  1+1+2 ХӨТӨЛБӨРӨӨР СУРАЛЦСАН ТТО-ХЯТАД ХЭЛНИЙ 3-Р АНГИЙНХНЫ ТАЙЛАН
admin

 

ШУТИС-ийн 2010 оноос эхлүүлсэн гадаад хамтын ажиллагааны хүрээнд Гадаад хэлний сургууль 2021-2022 оны хичээлийн жилд БНХАУ-ын Шаньдун ШУТИС-тай байгуулсан хамтын ажиллагаагаа өргөжүүлэн оюутан солилцооны тэтгэлэгт хятад хэлний “1+1+2 хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн.

Тус 2025-2026 оны хичээлийн жилд хятад хэлний 4 дэх ээлжээр явсан ТТО-хятад хэлний 3-р ангийнхан Шаньдун ШУТИС-д олон орны оюутнуудтай мөр зэрэгцэн хичээл, дадлагаа хослуулан шамдан суралцсан тайлангаа амжилттай хэлэлцүүллээ.       

 

         

 

       

Ирэх хичээлийн явж суралцах ТТО-хятад хэл, ТТО-англи хэлний 1-р ангийн оюутнууд оролцож суралцах сургууль хичээл, амьдрах байр хотхон, гадаад найз гээд шинэ орчинд хэрхэн суралцсан талаар туршлага хуримтлууллаа. Тус тайланд АСТ-ийн эрхлэгч О.Мөнхчимэг, зөвлөх багш Ц.Эрдэнэзаяа, хятад хэлний Ц.Бямбацэнд, П.Мөнгөнцэцэг, С.Анужин багш нар оролцлоо.

 

Хөтөлбөрт хамрагдсан оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсч, төсөл хөтөлбөрүүдийг хариуцан хэрэгжүүлж буй 2 сургуулийн профессор багш нар, удирдлага нар, үе үеийн төгсөгч нартаа гүнээ талархаж, эрдэм судлалын үйлсэд нь амжилтын дээдийг ерөөе!

 

ШУТИС-ГХС-АСТ

ХЯТАД ХЭЛНИЙ БАГ

2026.10.05