
ШУТИС-ийн Барилга, архитектурын сургууль, Гадаад хэлний сургууль, Япон Улсын Мияконожо Коосэн Технологийн коллеж хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хотын орчныг сайжруулах” сэдэвт практик сургалт 2026 оны 9 дүгээр сарын 4–6-ны өдрүүдэд ШУТИС-д амжилттай зохион байгуулагдлаа.
Тус сургалтад Монгол, Японы их, дээд сургууль болон коосэн коллежийн 30 гаруй оюутан оролцож, холимог багуудаар ажиллав. Оюутнууд Улаанбаатар хотын орчныг явган судалгааны аргаар ажиглан, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, Тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн шийдэл боловсруулах чиглэлээр багаараа бүтээлч санаа боловсруулах хэлэлцүүлэг өрнүүлж, асуудлыг шийдвэрлэх боломжит арга замуудыг тодорхойллоо. Улмаар асуудлыг шийдвэрлэх арга зам, шинэ санаагаа төсөл болгон боловсруулж, үр дүнгээ танилцуулсан бөгөөд оролцогчдод сертификат гардуулсан юм.

Монгол, Японы оюутнуудын хэл, соёлын харилцааг дэмжих, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх зорилгоор айлд байрлах хөтөлбөрийг зохион байгууллаа. Энэ хүрээнд Мияконожо Коосэн Технологийн коллежийн 5 оюутан ШУТИС-ийн япон хэлний ангийн 4 оюутны гэрт хоёр хоног байрлаж, Монголын өдөр тутмын ахуй, гэр бүлийн орчин, соёлтой танилцан, япон хэл болон монгол хэлээр харилцаж, харилцан туршлага солилцсон байна.

Практик сургалт болон айлд байрлах хөтөлбөрөөр дамжуулан оюутнууд мэргэжлийн мэдлэгээ бодит орчинд хэрэгжүүлэхийн зэрэгцээ хэл, соёлын мэдлэгээ баяжуулж, Монгол, Японы оюутнуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэх үнэ цэнтэй туршлага хуримтлууллаа.
Хэрэглээний хэл шинжлэлийн тэнхим бакалавр, магистрантуудын судалгааны ажлын I үзлэг зохион байгууллаа
“НАМРЫН ТЭРГЭЛ САР – МОНГОЛ, ХЯТАДЫН НАЙРАМДАЛ” ХЯТАД ХЭЛ СОЁЛЫН ӨДӨРЛӨГ
БНХАУ-д суугаа БНИУ-ын элчин сайдын яамны төлөөлөгчид ШУТИС-д зочилж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон товч мэдээлэл
“Academic Writing Workshop Series” академик бичгийн цуврал сургалтыг амжилттай зохион байгууллаа.
2026-2027 оны хичээлийн жилд ШУТИС-ийн ГХС-ийн хэлний бэлтгэлд суралцаж буй Ерөнхийлөгчийн илгээлт-2100 хөтөлбөрийн оюутнууд “Хэл, соёл, тогтвортой хөгжил” сургалт – аялалд хамрагдлаа