Хэрэглээний хэл шинжлэлийн тэнхим бакалавр, магистрантуудын судалгааны ажлын I үзлэг зохион байгууллаа
2026 оны 10 дугаар сарын 12
Хэрэглээний хэл шинжлэлийн тэнхим 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдөр бакалавр, магистрантуудын дипломын болон магистрын судалгааны ажлын I үзлэгийг амжилттай зохион байгууллаа.

Үзлэгт Хэрэглээний хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч Д.Туяа, профессор Ц.Цэцэгмаа, С.Бархас, ахлах багш С.Сэржмядаг, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Э.Чимэдлхам нар оролцож, оюутнуудын судалгааны ажлын явц, үр дүнтэй танилцан, цаашид анхаарах асуудал болон судалгааны ажлыг сайжруулах чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө, санал зөвлөмж өглөө.

Энэ удаагийн үзлэгт 1 бакалаврын оюутан, 4 магистрант судалгааны ажлаа танилцуулж, судалгааны сэдэв, зорилго, зорилт, арга зүй болон ажлын явцын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Судалгааны ажлын үзлэг нь оюутнуудын судалгааны ажлын явцыг үнэлэх, эрдэм шинжилгээний ажлын чанарыг сайжруулах, судалгааны арга зүйн мэдлэг, чадварыг хөгжүүлэх, цаашдын судалгааны ажлын чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.
Хэрэглээний хэл шинжлэлийн тэнхимийн зүгээс бакалавр, магистрантуудын судалгааны ажлыг үе шаттайгаар дэмжин ажиллаж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэхэд анхаарч байна
Хэрэглээний хэл шинжлэлийн тэнхим бакалавр, магистрантуудын судалгааны ажлын I үзлэг зохион байгууллаа
“НАМРЫН ТЭРГЭЛ САР – МОНГОЛ, ХЯТАДЫН НАЙРАМДАЛ” ХЯТАД ХЭЛ СОЁЛЫН ӨДӨРЛӨГ
БНХАУ-д суугаа БНИУ-ын элчин сайдын яамны төлөөлөгчид ШУТИС-д зочилж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон товч мэдээлэл
“Academic Writing Workshop Series” академик бичгийн цуврал сургалтыг амжилттай зохион байгууллаа.
2026-2027 оны хичээлийн жилд ШУТИС-ийн ГХС-ийн хэлний бэлтгэлд суралцаж буй Ерөнхийлөгчийн илгээлт-2100 хөтөлбөрийн оюутнууд “Хэл, соёл, тогтвортой хөгжил” сургалт – аялалд хамрагдлаа