2026-2027 оны хичээлийн жилд ШУТИС-ийн ГХС-ийн хэлний бэлтгэлд суралцаж буй Ерөнхийлөгчийн илгээлт-2100 хөтөлбөрийн оюутнууд “Хэл, соёл, тогтвортой хөгжил” сургалт – аялалд хамрагдлаа
admin

2026-2027 оны хичээлийн жилд ШУТИС-ийн ГХС-ийн хэлний бэлтгэлд суралцаж буй Ерөнхийлөгчийн илгээлт-2100 хөтөлбөрийн оюутнууд “Хэл, соёл, тогтвортой хөгжил” сургалт – аялалд хамрагдлаа

2026 оны 9 дүгээр сарын 27

1. Сургалт-Аяллын зорилго

Суралцагч оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, хамт олон бүрдүүлэх, шинэ орчинтой танилцан мэдлэг туршлага хуримтлуулах боломж олгох, байгалийн үзэсгэлэн, соёлын өвтэй танилцуулж, эх оронч үзэл төлөвшүүлэх.

2. Сургалт-Аяллын талаарх ерөнхий мэдээлэл

ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн ЕИ2100 хэлний бэлтгэл хөтөлбөрийн англи хэлний оюутнууд байгаль дэлхийгээ хайрлах, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг танин мэдэх, улмаар гадаад хэлний практик чадвараа хөгжүүлэх зорилгоор "Тэрэлж - Green Quest" өдрийн сургалт, аялалд 2026 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр амжилттай хамрагдлаа.

Үзүүлэлт

Мэдээлэл

Аяллын чиглэл

Улаанбаатар хот – Тэрэлж– Улаанбаатар хот

Аяллын хугацаа

Өдрийн аялал 2026.09.27

Хамрагдсан оюутны тоо

ЕИ-2100 хөтөлбөрийн 102 оюутан хамрагдсанаас:

               Англи хэлний 1-р гр – 24 оюутан /А. Болормаа/

               Англи хэлний 2-р гр – 18 оюутан /Б.Байгалмаа/

               Солонгос хэл – 26 оюутан /Д. Анхтуяа/

               Хятад хэл – 19 оюутан /Ц.Эрдэнэзаяа/

               Япон хэл – 16 оюутан /Kl.Халиун/

Зохион байгуулагч тал

ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль болон

“ERKHES TRAVEL” аялал жуулчлалын компани

Тээврийн хэрэгсэл

Автобус

Байрласан газар

Тэрэлж GREEN QUEST

 

3. Хөтөлбөрийн дагуу зохион байгуулсан үйл ажиллагаа

Огноо/Цаг

Үйл ажиллагаа

Тайлбар

08:00-09:45

Сургуулиас Тэрэлжрүү хөдлөх

Зохион байгуулагч талаас хариуцлагатай аялах зааварчилгаа өгсөн. Автобусанд тоглоом тоглосон.

09:45-10:20

Зуун ламын агуй

Зуун ламын агуйтай танилцаж, байгаль, соёлын өвд хүндэтгэлтэй хандах талаар суралцав.

10:35-11:05

Мэлхий хад

Хадны тогтоцтой танилцаж,тогтсон жимээр аялан, дурсгалын зураг авхуулсан.

11:20-12:40

Аръабалын хийд

Явган аялал хийж, соёлын танин мэдэхүй, аялах соёлд суралцах.

 13:10-14:00

Өдрийн хоол

Өдрийн хоол идэж, амарч, багуудад хуваарилагдав.

 14:00-14:20

Багаар ажиллах: Өртөөчилсөн тоглоом

Үгийн буухиа, дүрс таах тоглоом харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ.

 14:20-15:50

Тогтвортой хөгжлийн даалгавар

Хоёр хэлтэй аялагчийн зөвлөмж бүтээх даалгавар гүйцэтгэв.

 15:50-16:30

Шагнал, дурсгалын зураг

Шилдэг санаа, танилцуулгыг онцолж, хамтдаа зураг авхуулна.

 16:30-18:30

Тэрэлжээс сургуульруу хөлдөх

Автобусанд аялын сэтгэгдлээ хуваалцаж, сургуулийн гадна талбайд аяллаа өндөрлүүлэв.

4. Сургалт - аяллын үр дүн                             

Сургалт-аяллын үеэр оюутнууд:

• Тэрэлжийн байгаль, түүх, соёлын онцлогтой танилцаж, шинэ мэдлэг, туршлага хуримтлуулсан.

• Сурч буй гадаад хэлээр харилцах, багаар ажиллах, мэдээлэл боловсруулах чадвараа хөгжүүлсэн.

• Багаар ажиллах чадвараа хөгжүүлэн хариуцлагатай аялах, байгаль орчноо хамгаалах талаар санал, зөвлөмж боловсруулж, бусдад танилцуулсан.

 • Монгол, англи, япон, хятад, солонгос     5 хэл дээр хариуцлагатай аялагчийн зөвлөмж  боловсруулсан.

5. Дүгнэлт

Тус сургалт - аялал нь оюутнуудын байгаль, түүх, соёлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ гадаад хэлээр харилцах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх үр дүнтэй үйл ажиллагаа болсон төдийгүй хариуцлагатай аялах, байгаль орчноо хайрлан хамгаалах талаар зөв ойлголт, хандлага төлөвшүүлэхэд ач холбогдолтой боллоо.

6. Хавсралт

Сургалт-Аяллын үеийн гэрэл зураг