2026 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “2026 оны Монгол улсын хятад хэлний багш, сайн дурын багш нарын заах арга зүй, ур чадварыг дээшлүүлэх тусгайлсан сургалт” МУИС-д амжилттай зохион байгуулагдлаа.
Тус сургалтыг Шаньдуны их сургуулийн Олон улсын боловсролын сургууль болон МУИС-ийн Күнзийн институт хамтран зохион байгуулж, Күнзийн институтийн хятадын талын захирал Чэн Шэнли удирдан явуулав. Тус сургалтанд нийт 80 гаруй хятад хэлний багш хамрагдлаа.

Энэхүү сургалтын зорилго нь Монгол улсын хятад хэлний багш болон сайн дурын багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих, хятад хэлний сургалтын үндсэн арга зүйн мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх, танхимын сургалтыг үр дүнтэй зохион байгуулах практик чадамжийг дээшлүүлэхэд чиглэсэн юм.
Тус сургалтанд ШУТИС-ийн ГХС-ийн Ази судлалын тэнхимийн дэд профессор Л.Чойжилмаа, Wang Yanli, Wang Yueqi болон Ш.Мөнхцэцэг нар амжилттай оролцлоо.

Сургалтыг Шаньдун их сургуулийн Олон улсын боловсролын сургуулийн профессор, доктор удирдагч багш Лю Ин болон Жан Хүй нар удирдан явуулав.

Сургалтын агуулга нь хятад хэлний үгийн сан, хэл зүй, авиа зүй, ханз үсэг заах арга зүй болон сургалтын түгээмэл жишээ, туршлагад төвлөрсөн бөгөөд олон улсын хятад хэлний боловсролын хөгжлийн шинэ чиг хандлагатай уялдуулан хиймэл оюун ухаан (AI) ашиглан хичээлд бэлтгэх олон төрлийн арга, хэрэгслийн практик хэрэглээ, жишээг танилцууллаа.
Хоёр мэргэжилтэн Монгол Улс дахь хятад хэлний сургалтын бодит нөхцөл байдалд тулгуурлан орчин үеийн онолын үзэл баримтлал, судалгааны үр дүнг гадаад орнуудын хятад хэлний сургалтын практик жишээтэй хослуулж, багш нарын өдөр тутмын сургалтын үйл ажиллагаанд тулгардаг асуудлуудад онцгой анхаарал хандуулсан юм.
Оролцогч багш нарын үзэж байгаагаар энэхүү сургалт нь онолын өндөр түвшний мэдлэг олгохын зэрэгцээ хятад хэлний сургалтын өдөр тутмын практик үйл ажиллагаатай нягт уялдсан, ач холбогдолтой сургалт болжээ. Тухайлбал, үгийн сан, ханз үсэг, авиа зүйн сургалтын явцад тулгардаг хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд бодитой дэмжлэг үзүүлсэн байна. Түүнчлэн хиймэл оюун ухаанд суурилсан хичээлд бэлтгэх арга хэрэгслүүдийг танилцуулсан нь багш нарын хичээлд бэлтгэх үйл явцыг оновчтой болгох, сургалтын арга хэлбэрийг шинэчлэхэд шинэ санаа, боломжийг нээж өгсөн хэмээн үнэлжээ.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Шаньдуны их сургууль төгсөгчдийн төлөөлөлтэй уулзалт хийсэн. Тус уулзалтанд ГХС-ийн Ази судлалын тэнхимийн ахлах багш С.Анужин оролцож, санал бодлоо хуваалцлаа.


Энэхүү сургалтыг амжилттай зохион байгуулснаар оролцогч багш нарын хятад хэл заах боловсролын үзэл баримтлал, сургалтын арга зүйн мэдлэгийг системтэйгээр шинэчилж, хиймэл оюун ухааныг хятад хэлний сургалтад үр дүнтэй ашиглах ур чадварыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа.
Мэдлэгт оруулсан хөрөнгө оруулалт хамгийн өндөр хүү төлдөг
Бенжамин Франклин
АСТ-ийн Хятад хэлний баг
2026.11.02
МУИС-ийн Күнзийн институтээс зохион байгуулсан Монгол улсын хятад хэлний багш, сайн дурын багш нарын заах арга зүй, ур чадварыг дээшлүүлэх тусгайлсан сургалт амжилттай боллоо
ГАДААД ХЭЛНИЙ СУРГУУЛИЙН БАГШ, АЖИЛТНЫ СПОРТЫН ГУРВАН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ШУТИС-ийн ГХС-ийн 2+2 хөтөлбөрийн танилцуулга, уулзалт
Ази судлалын тэнхим дипломын ажлын I үзлэг зохион байгууллаа
АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА