Ази судлалын тэнхим 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдөр бакалаврын оюутнуудын дипломын ажлын I үзлэгийг амжилттай зохион байгууллаа.

Үзлэгт Ази судлалын тэнхимийн эрхлэгч О.Мөнхчимэг, профессор Н.Мэнд, дэд профессор Ц.Эрдэнэзаяа, ахлах багш Ц.Бямбацэнд, Б.Ундармаа, Ц.Отгон, багш Д.Анхтуяа, эрдэмтэн нарийн бичгийн дарга Э.Чимэдлхам нар оролцож, оюутнуудын дипломын ажлын явц, судалгааны үр дүнтэй танилцан, цаашид анхаарах асуудал болон судалгааны ажлын чанарыг сайжруулах чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө, санал зөвлөмж өглөө.

Энэ удаагийн үзлэгт Ази судлалын тэнхимийн бакалаврын түвшний нийт 8 оюутан судалгааны ажлаа танилцуулж, эрдэмтэн багш нараас санал, зөвлөгөө авлаа.

Дипломын ажлын үзлэг нь оюутнуудын судалгааны ажлын явц, үр дүнг үнэлэх, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, судалгааны арга зүйн мэдлэг, чадварыг хөгжүүлэх, цаашдын судалгааны чиглэл, зорилтыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.
Дипломын ажлын I үзлэг нь оюутнуудын судалгааны ажлыг үе шаттайгаар хөгжүүлэх, эрдэм шинжилгээний бүтээлийн чанарыг сайжруулах, мэргэжлийн багш нарын удирдлага, зөвлөмжийн хүрээнд судалгааны ажлаа улам боловсронгуй болгох боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.
Судалгааны ажлаа танилцуулсан оюутнууддаа эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье. Мөн үзлэгт оролцож, мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлсэн эрдэмтэн багш нартаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
Ази судлалын тэнхим дипломын ажлын I үзлэг зохион байгууллаа
АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Хэрэглээний хэл шинжлэлийн тэнхим бакалавр, магистрантуудын судалгааны ажлын I үзлэг зохион байгууллаа
ШУТИС-ИЙН ГАДААД ХЭЛНИЙ СУРГУУЛИЙН ПРОФЕССОР, БАГШ НАР ШАГНУУЛАВ
“НАМРЫН ТЭРГЭЛ САР – МОНГОЛ, ХЯТАДЫН НАЙРАМДАЛ” ХЯТАД ХЭЛ СОЁЛЫН ӨДӨРЛӨГ