ШУТИС-ийн Оюутны байрны бүртгэл 2020 оны 09 дүгээр сарын 21-26-ны хооронд харьяалагдах байр тус бүрд явагдах тул материалаа бүрдүүлэн өөрийн биеэр очиж бүртгүүлнэ үү.
Жич: Хөл хорио цээрийн үед оюутны байранд амьдрах хүсэлтэй I курсийн оюутнуудын бүртгэлийг цахимаар урьдчилан авсан. Тэдгээр оюутнууд дараах хуваарийн дагуу өөрийн сонгосон байрандаа очиж бүртгүүлнэ.
Оюутны байрны бүртгэл:
Бүрдүүлэх материал:
1. Байранд амьдрахыг хүссэн өргөдөл
2. Шинээр элсэгч суралцах гэрээний хуулбар
3. Цахим үнэмлэхийн хуулбар
4. Цээж зураг 3х4 хэмжээтэй 6% /Сүүлийн 3 сард авхуулсан ижил байх/
5. Сургуулийн тодорхойлолт /Шинээр элсэгчдэд хамаарахгүй/
6. Оюутны үнэмлэх /Шинээр элсэгчдэд хамаарахгүй/
7. Үнэлгээний голч дүнгийн тодорхойлолт /Шинээр элсэгчдэд хамаарахгүй/
8. ДОХ-ын шинжилгээг оюутны байранд орсны дараа нэгдсэн журмаар зохион байгуулах тул шинжилгээний 5000 төгрөг төлсөн баримт (данс: ШУТИС-захиргаа, Голомт банк 1102928177)
Жич: Оюутны байранд ороход үзүүлдэг эрүүл мэндийн үзлэгийг байранд орсны дараа 2020 оны 10 дугаар сарын 12-16 ний өдрүүдэд ШУТИС-ийн Эрүүл Мэндийн Төвөөс үнэ төлбөргүйгээр зохион байгуулна.
Оюутны байрны байршил, харьяалагдах сургуулиуд, төлбөрийн хэмжээ
|
Оюутны байр |
Оюутны байрны байршил |
Харьяалагдах сургуулиуд |
Төлбөрийн хэмжээ (төгрөг) |
Байрны барьцаа төлбөр (төгрөг) |
|
I байр |
Дашчойлин хийдийн зүүн талд |
ҮТС, ГУУС, БАС |
450 000 |
30 000 |
|
III байр |
БуХС-ийн хойно |
БУХС, ЭХС, ХШУС, БАС, ГХС |
2 хүн-585 000 4 хүн-450 000 |
|
|
IV байр |
МХТС-ийн баруун талд |
МХТС, БАС, ГУУС, ЭХС |
450 000 |
|
|
V байр |
МехТС-ийн урд талд |
МехТС, БАС, ГУУС, ЭХС |
450 000 |
Оюутны байрны төлбөрөө байрандаа бүртгүүлж баталгаажуулсны дараа төлнө.
ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
ЭЕШ-Д БЭЛТГЭХ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Профессор багш, ажилтан та бүхнийг "Багшийн судалгаа, инновацын үйл ажиллагаа" сэдэвт семинарт хүрэлцэн ирэхийг урьж байна.
Оюутан залуус та бүхнийг оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна.
Гадаад хэлний сургуулийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна.
We cordially invite students and professors to attend the “International Open Day” event.