Хөтөлбөрийн зорилго:
ШУТИС-ийн Англи хэлний Академиас 2020-2021 оны хичээлийн жилд зохион байгуулж буй “Work-Scholarship” хөтөлбөрөөр оюутнуудад 15 хүртэлх кредитийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох мөн оюутанд Англи хэлний академиас нийгмийн хангамжийг үзүүлэх зорилготой.
Уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутан Англи хэлний академид дадлага хийж цаашид сурсан мэдлэгээ амьдрал дээр хэрэгжүүлэн ажлын дадлага, туршлагатай болж, найрсаг хамт олны дунд сурч хөгжих боломжоор хангагдаж цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх мөн дадлага хийсэн тодорхойлолт авах давуу талтай.
Хамрах хүрээ:
ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын 2, 3, 4-р курс болон магистрт шинээр элсэн орж буй оюутнууд
Хугацаа:
2020-2021 оны хичээлийн жил
Тавигдах шаардлага:
- Дүнгийн голч 3,0-с дээш байх
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
- Хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
- Цагийн менежмент сайтай
- Хувийн зохион байгуулалттай
- Багаар ажиллах чадвартай
- Бүтээлч, санаачлагатай
- Өөрийгөө хөгжүүлэн тогтвортой ажиллах боломжтой.
Анкетыг 2020 оны 09 сарын 30 хүртэл ШУТИС-ийн Номын сангийн 406 тоот өрөөнд авна. Анкетыг хавсаргав.
Зохион байгуулагч: ШУТИС-ийн Англи хэлний Академи
Лавлах утас : 11 - 325582
ЭЕШ-Д БЭЛТГЭХ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Профессор багш, ажилтан та бүхнийг "Багшийн судалгаа, инновацын үйл ажиллагаа" сэдэвт семинарт хүрэлцэн ирэхийг урьж байна.
Оюутан залуус та бүхнийг оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна.
Гадаад хэлний сургуулийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна.
We cordially invite students and professors to attend the “International Open Day” event.