
ШУТИС-ийн Гадаад Хэлний Сургуулийн дэргэдэх “Русский центр” оюутан залуусыг дамжаанд суралцахыг урьж байна
Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан соёлын төв /РЦНК/, Россотрудничество агентлаг нь жил бүрийн 2-р сард Оросын Холбооны Улсын Их, дээд сургуулиудад 100%-ийн тэтгэлэгтэйгээр элсэн суралцах сонирхолтой оюутан, залуучуудын дунд сонгон шалгаруулалт зохион байгуулдаг юм.
Үүнтэй холбогдуулан 2021-2022 оны хичээлийн жилд ОХУ-ын их, дээд сургуулиудад бакалавр, магистр, докторын түвшиний сургалтанд явах хүсэлтэй горилогчдыг бэлдэх дүрмийн болон ярианы орос хэлний 64 цагийн дамжааг 2020 оны 11 сарын 09-ноос эхлэн хичээллүүлнэ.
Бүртгэл:2020 оны 10-р сарын 26-наас 1000 – 17 00 цагт
ШУТИС-ийн Шинжлэх Ухаан, Технологийн
Төв Номын сангийн II давхар, РУССКИЙ ЦЕНТР-т явагдана.
Холбогдох утас: 94714179, 91914779
Эрхэм хүндэт эрдэмтэн багш, судлаач, салбарын мэргэжилтэн та бүхнийг "Орчин цагийн мэргэжлийн хэл" эрдэм шинжилгээний хуралд урьж байна
"Орчин цагийн мэргэжлийн хэл" эрдэм шинжилгээний хурал
"Европ судлал X" ОУ-ын эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөр
Гадаад хэлний сургуулийн Ази судлалын тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар
Оюутан залуус та бүхнийг 2026 оны намрын улиралд БНСУ-ын Данкүк их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдан суралцахыг урьж байна.