ГХС-ийн магистрант, докторантын сургалт, судалгааны ажлын түвшин тогтоох
“ШУТИС-д магистр, докторын сургалт явуулах, зэрэг хамгаалуулахад баримтлах журам”-ын 9, 10, 11, 12 дугаар зүйлийг үндэслэн, ШУТИС-ийн 2020/2021 оны хичээлийн жилийн сургалтын нэгдсэн хуанлийн дагуу “Магистрант, докторантын сургалт, судалгааны ажлын түвшин тогтоох” ажлыг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулах тул ГХС-ийн магистрант, докторантууд судалгааны ажлаа цэгцлэн, танилцуулгыг PPT хэлбэрээр бэлтгэж илтгэх ба ирэхдээ дараах материалыг бэлдэж ирнэ үү.
1. Сургалтын төлөвлөгөөний дагуу үзэж судалсан хичээлийн дүнгийн хуудас
2. Эрдэм шинжилгээний хурал, судалгааны баг болон салбарын семинарт илтгэл тавьж хэлэлцүүлсэн тухай удирдагчийн тодорхойлолт
3. Сэдвийн дагуу явуулсан туршилт, судалгааны ажлын явц, үр дүнгийн тухай магистрант, докторантын тайлан
4. Магистрант, докторантын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан судалгааны ажлын биелэлт, тухайн хичээлийн жилд хийж гүйцэтгэсэн ажлын хүрсэн үр дүнд өгсөн удирдагчийн үнэлгээ
Судалгааны ажлаа танилцуулах дарааллыг жич мэдэгдэнэ.
Гадаад хэлний сургууль
Магистрант, докторантын сургалт, судалгааны ажлын
түвшин тогтоох ажлыг зохион байгуулах комисс
2020.10.20
Гадаад хэлний сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар
Та бүхнийг БНСУ-ын Данкоок их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
Ази судлал-2025 олон улсын эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна.
ГХС-ийн профессор, багш, судлаачийн ЭШХ-ын хөтөлбөр
Гадаад хэлний нэгдсэн шалгалт өгөх магистрант нарын анхааралд