Хөтөлбөрийн зорилго:
ШУТИС-ийн Англи хэлний Академиас 2021-2022 оны хичээлийн жилийн намрын улиралд зарлаж буй “Work-Scholarship” хөтөлбөрөөр ШУТИС-ийн оюутнуудад 15 хүртэлх кредитийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох, оюутанд Англи хэлний Академиас нийгмийн хангамжийг үзүүлэх зорилгоор зохион байгуулан мөн сурсан мэдлэгээ амьдрал дээр хэрэгжүүлэн ажлын дадлага, туршлагатай болж, найрсаг хамт олны дунд сурч хөгжих боломжоор хангахад оршино. “Work-Scholarship” хөтөлбөрийн хүрээнд:
Оффисын туслах ажилтан (2 оюутан)-ыг сонгон шалгаруулж авна.
Хамрах хүрээ:
ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын 2, 3 - р курсын оюутнууд
Хугацаа:
2021-2022 оны хичээлийн жилийн намрын улирал
Тавигдах шаардлага:
- Дүнгийн голч 3,0-с дээш байх
- Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй
- Хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
- Цагийн менежмент сайтай
- Хувийн зохион байгуулалттай
- Багаар ажиллах чадвартай
- Бүтээлч, санаачлагатай
- Харилцааны ур чадвартай
- Өөрийгөө хөгжүүлэн тогтвортой ажиллах боломжтой.
Сонгон шалгаруулалт:
Шаардлагыг хангасан оюутнуудтай эргэн холбогдож ярилцлага хийнэ. Ярилцлагад тэнцсэн тохиолдолд “Work-Scholarship” хөтөлбөрийн цагийн ажилтнаар ажиллах гэрээ байгуулан ажиллана.
Анкетыг татаж авч бөглөн 2021 оны 09 сарын 30 өдрийн 18:00 цагаас өмнө english_academy@must.edu.mn хаягаар илгээнэ үү.
Солонгос хэлний гэрээт багш ажилд авна.
We are pleased to announce that registration for the Mongolian Language Preparatory Program is now open!
Монгол хэлний бэлтгэл хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.
ШУТИС-ийн санхүүжилттэй судалгаа, инновацын төсөл сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Гадаад хэлний сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар