2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулиас “Оюуны өмч, технологи дамжуулалт” сэдэвт сургалт зохион байгуулллаа. Сургагч багшаар Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, доктор Д. Лхагвасүрэн (Ph.D), эрх зүйч (LL.M) ажиллаа.
Тус сургалтаар оюуны өмчийн үндсэн ойлголт, төрөл, оюуны өмчийн эрхийг хамгаалах ач холбогдол, судалгааны ажлын үр дүнд бий болсон шинэ бүтээл, технологийг оюуны өмчөөр хамгаалах боломжийн талаар мэдээлэл өгөв.

Мөн патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг болон бусад оюуны өмчийн объектын ялгаа, тэдгээрийг бүртгүүлэх, эрхийн хамгаалалт авахтай холбоотой асуудлуудыг тайлбарлав.

Цаашид судалгаа, инновацийн үр дүнг оюуны өмчийн хамгаалалттай уялдуулж, практикт нэвтрүүлэх болон технологи дамжуулах боломжийг судлахад энэхүү сургалт ач холбогдолтой юм.
Хэрэглээний хэл шинжлэлийн тэнхим бакалавр, магистрантуудын судалгааны ажлын I үзлэг зохион байгууллаа
“НАМРЫН ТЭРГЭЛ САР – МОНГОЛ, ХЯТАДЫН НАЙРАМДАЛ” ХЯТАД ХЭЛ СОЁЛЫН ӨДӨРЛӨГ
БНХАУ-д суугаа БНИУ-ын элчин сайдын яамны төлөөлөгчид ШУТИС-д зочилж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон товч мэдээлэл
“Academic Writing Workshop Series” академик бичгийн цуврал сургалтыг амжилттай зохион байгууллаа.
2026-2027 оны хичээлийн жилд ШУТИС-ийн ГХС-ийн хэлний бэлтгэлд суралцаж буй Ерөнхийлөгчийн илгээлт-2100 хөтөлбөрийн оюутнууд “Хэл, соёл, тогтвортой хөгжил” сургалт – аялалд хамрагдлаа