2021-2022 оны хичээлийн жилд “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлгийн “Бэлтгэл хөтөлбөр”-ийг амжилттай дүүргэж “Дэлхийн монгол залуус” менторшип хөтөлбөрт хамрагдсан оролцогчдын төлөөлөл энэ хичээлийн жилд шинээр элссэн оюутнуудад зориулан уулзалт ярилцлага зохион байгууллаа.
Монгол орны өнцөг булан бүрээс сонгогдон ирсэн шилдэг оюутнуудаа улам их амжилт хүсье.