БНСУ-ын ЭСЯ-ны ивээл дор Монголын их дээд сургуулиудын солонгос хэл суралцагч оюутнуудын дунд зохион явуулдаг спортын нөхөрсөг тэмцээн 2023.11.25-ны өдөр Этүгэн их сургууль дээр болж өндөрлөлөө. 9 дэхь жилдээ уламжлал болон явагдаж буй энэхүү нөхөрсөг тэмцээн эрэгтэй, эмэгтэй гар бөмбөг, багийн олс таталт, багш нарын нөхөрсөг тэмцээн гэсэн 4 төрлөөр явагддаг.
ШУТИС-ийн хувьд ГХС-ийн солонгос хэлний техник технологийн орчуулагчийн анги, Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрийн оюутнууд болон МХТС, МеТС, БУХС-ийн 2+2 хөтөлбөрийн ангийн оюутнуудын хамтарсан багаар уг тэмцээнд оролцдог уламжлалтай юм. МУИС-ШУС, ХЗС, МУБИС, Отгонтэнгэр ИС, Хүрээ дээд сургууль, ОУУИС, ХУИС, МҮИС-ийн хүчирхэг багууд оролцдог уг тэмцээний хамгийн хүчтэй оролцогч ШУТИС-ийн оюутнуудын хувьд эрэгтэй гар бөмбөгийн төрлөөр хүрэл медаль, эмэгтэй гар бөмбөгийн төрлөөр шагналт 4-р байр эзэлсэн бол багийн олс таталтын төрлөөр алтан медаль хүртсэн байна.

Тэмцээнд оролцогч оюутнуудыг амжилт гаргахад бүх талаар дэмжин ажилласан ГХС-ийн захиргаа болон бэлтгэл хийх спорт заалаар хангаж өгсөн МХТС, БУХС, МеТС-ийн удирдлага хамт олонд талархал илэрхийлье. Мөн тэмцээнд оролцож буй оюутнуудаа байнга идэвхжүүлж байсан бүрэлдэхүүн сургуулийн зөвлөх багш нарт талархахын ялдамд тэмцээнд идэвхтэй оролцсон ШУТИС-аар овоглосон оюутнууддаа сурлага, спортын өндөр амжилт хүсье.
ГХС-ийн Ази судлалын салбар
“Орчин цагийн мэргэжлийн хэл” ЭШХ-ыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Шинэ иргэншил политехникийн коллеж хамтран зохион байгуулав.
Данкүк их сургуулийн оюутнууд оюутан солилцооны хөтөлбөрөөр “Монгол хэлний бэлтгэл хөтөлбөр”-т суралцан, монгол хэл, соёлын талаарх мэдлэгээ гүнзгийрүүлэхийн зэрэгцээ хэлний практик ур чадвараа хөгжүүлж байна.
Сайн үйлсийн аян амжилттай зохион байгууллаа
УРАН БИЧЛЭГИЙН УРАЛДААН БОЛЛОО
The “MUST Start-Up” competition, was successfully held this year.