Гадаад хэлний сургалттай их дээд сургуулийн мэргэжлийн ангийн оюутнуудын англи хэлний мэдлэгийг В2 түвшинд хүргэх тушаалын хэрэгжилтийн хүрээнд ГХС-ийн ХХШС-ын багш Я.Оюунцэцэг, Б.Байгалмаа, Scott Poteet нар оюутны өвлийн амралтыг ашиглан тэдний англи хэлний мэдлэгийг ахиулах, улмаар IELTS шалгалт өгүүлэх зорилгоор IELTS Preparation 32 цагийн хичээлийг үнэ төлбөргүй зохион байгуулж сайн үйлсийн аянд нэгдлээ.
Сургалт 3/I-нд эхэлж 10/I-нд өндөрлөсөн ба шахуу хөтөлбөртэй явагдсан энэхүү сургалтад ГХС-ийн II-IV курсийн 11 оюутан цагаа зохицуулан хамрагдсанаар хэлний 4 чадвараа богино хугацаанд сайжруулж чанарын дундаж онооны хувьд 29.6%-иас 63.7%-д хүрч өссөн нь сургалтын эхэнд болон төгсгөлд авсан олон улсын стандарт шалгалтын жишиг тестүүдийн харьцуулсан үр дүнгээс харагдаж байгаа нь сайшаалтай.

Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж оюутнуудынхаа мэдлэг, чадварыг ахиулахын тулд үнэ төлбөргүй сургалт зохион байгуулсан багш нартаа салбарын хамт олон, сургуулийн захиргааны зүгээс талархал илэрхийлье.
Хэрэглээний хэл шинжлэлийн салбар
2024.01.09
On April 10, 2026, the “European Studies X” International Conference was held at the Mongolian University of Science and Technology. The conference was organized through three parallel sessions: International Relations and Area Studies, Linguistics, and Foreign Language Education.
Европ судлал X” олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ “ЭКО БОЛОВСРОЛ АЯН”-Ы ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ
МЭРГЭЖИЛТЭН БАГШ НАРЫН ЛЕКЦ БОЛЛОО
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН ЭЭЛЖИТ “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ”