2024.06.30-7.13-ны хооронд БНХАУ-ын Бээжингийн Хэл Соёлын Их Сургуулиас зохион байгуулсан “Хятад хэлний гүүр-Ухаалаг амьдрал, технологийн хөгжил-2024” сэдэвт гадаад оюутнуудын зуны сургалтанд ШУТИС-ийн ГХС-ийн ТТО /хятад хэл/ мэргэжлийн 4-р курсийн оюутнууд амжилттай оролцлоо. Энэхүү зуны сургалтын гол зорилго нь орчин үеийн Хятад улстай танилцах, Хятад улсын техник технологийн хөгжлөөс суралцах явдал бөгөөд гадаад оюутанд зориулсан тусгай хөтөлбөр юм.
Сургалтаар "Шинжлэх ухаан, техник технологийн хятад хэл"-ний хичээл орсон. Мөн багт хуваагдан семинар, хэлэлцүүлэг хийж, суралцсан зүйлээ бататгаж байсан.
Тус сургалтаар соёлын олон үйл ажиллагаа явагдсан. Үүнд: цайны соёлтой танилцах, Цагаан хэрмээр аялах, Шинжлэх ухаан технологийн музье үзэх, Хятадын уламжлалт анагаах ухааны талаар танилцах, Хааны ордны музьег үзэх зэрэг.


ГХС-ийн Ази судлалын салбар
On April 10, 2026, the “European Studies X” International Conference was held at the Mongolian University of Science and Technology. The conference was organized through three parallel sessions: International Relations and Area Studies, Linguistics, and Foreign Language Education.
Европ судлал X” олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ “ЭКО БОЛОВСРОЛ АЯН”-Ы ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ
МЭРГЭЖИЛТЭН БАГШ НАРЫН ЛЕКЦ БОЛЛОО
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН ЭЭЛЖИТ “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ”