Оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ур чадварыг дээшлүүлэх, дадлагажуулах, бүтээлч сэтгэлгээг дэмжих, онол практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор бакалаврын түвшинд “Хэрэглээний хэл шинжлэл ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 11 сарын 05-ны өдөр зохион байгууллаа. Тус эрдэм шинжилгээний хуралд Гадаад хэлний орчуулга хөтөлбөрийн англи, хятад, япон хэлний ангийн оюутнууд болон ШУТИС-ийн хамтарсан хөтөлбөрийн оюутны төлөөлөл оролцож Хятад хэл соёл, хэл шинжлэл, техник технологийн нэр томъёоны орчуулгын талаар илтгэл хэлэлцүүллээ.
Бакалаврын түвшинд нийт 10 оюутан илтгэл хэлэлцүүлснээс:
1-р байранд Д.Мөнхчулуун (ГХО- хятад хэл IV курс, “Хятад, монгол хэлний хэлц үгийн орчуулын судалгаа” сэдвээр, Удирдагч багш: Б. Дэлгэрмаа, доктор, Л.Чойжилмаа (доктор, дэд профессор))
2-р байранд:
Б. Хишигдолгор, (ГХО- англи хэл III курс, “Нэр томъёо бүтэх аргын тухай” сэдвээр, Удирдагч багш: Э.Чимэдлхам (доктор))
3-р байранд: Г.Оюунханд (ГХО- англи хэл II курс, “Нутгийн аялгуу хэлний дархлаа болох нь” сэдвээр, Удирдагч багш: Б.Байгальмаа (магистр)) нар тус тус шалгарлаа.
Багш оюутны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хамтран ажилласан удирдагч багш нар, шүүгчээр ажилласан ГХС-ийн профессор багш, ШУА-ын ХЗХ-ийн судлаач нартаа талархал илэрхийлье.


МИЯКОНОЖО КООСЭН ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖТОЙ ХАМТАРСАН “ХОТЫН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ” ПРАКТИК СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
АСТ-ИЙН 1+1+2 ХӨТӨЛБӨРИЙН ХЯТАД ХЭЛНИЙ 4-Р ЭЭЛЖИЙН ОЮУТНУУД БНХАУ-ЫН ШАНЬДУН ШУТИС-Д АМЖИЛТТАЙ СУРАЛЦААД ИРЛЭЭ
ЯПОН УЛСЫН БҮНКЁО ИХ СУРГУУЛИЙН БАГШ КИНОШИТА МИЦҮХИРО ШУТИС-ИЙН ГАДААД ХЭЛНИЙ СУРГУУЛЬД ЗОЧИЛЛОО
Training on Intellectual Property and Technology Transfer
“Оюуны өмч, технологи дамжуулалт” сэдэвт сургалт зохион байгуулллаа.