ШУТИС-ийн 2025 оны багш ажилчдын 8 төрөлт спортын их наадам 1 дүгээр сарын 4-10 ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.





Тус спортын их наадамд ГХС, ЕБАС-тай хамтран нэг баг болж оролцлоо. ГХС-иас давхардсан тоогоор 40 тамирчин 7 төрөлд оролцож хүч чадал, авхаалж самбаагаа сорилоо. Ширээний теннис ганцаарчилсан төрөлд Сургалт, чанарын албаны дарга А.Болормаа 1-р байр эзэлж, алтан медалийн эзэн боллоо.



ГХС-ийг төлөөлөн тэмцээнд амжилт гарган, идэвхтэй оролцсон баг, тамирчдад баяр хүргээд, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
ГХС, БХБ
2025.01.10
“Орчин цагийн мэргэжлийн хэл” ЭШХ-ыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Шинэ иргэншил политехникийн коллеж хамтран зохион байгуулав.
Данкүк их сургуулийн оюутнууд оюутан солилцооны хөтөлбөрөөр “Монгол хэлний бэлтгэл хөтөлбөр”-т суралцан, монгол хэл, соёлын талаарх мэдлэгээ гүнзгийрүүлэхийн зэрэгцээ хэлний практик ур чадвараа хөгжүүлж байна.
Сайн үйлсийн аян амжилттай зохион байгууллаа
УРАН БИЧЛЭГИЙН УРАЛДААН БОЛЛОО
The “MUST Start-Up” competition, was successfully held this year.