“АНГЛИ ХЭЛНИЙ 7 ХОНОГ” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
НҮБ-аас жил бүрийн 4 сарын 23-ны өдрийг “Дэлхийн англи хэлний өдөр” болгон тэмдэглэхээр зарласнаас хойш дэлхий даяар энэ өдрийг англи хэл сонирхогчдын баяр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг угтан англи хэлний мэдлэгийг сайжруулах, сурах сонирхлыг өрнүүлэх, англи хэлээр ярих, илтгэх чадварыг хөгжүүлэх зорилгоор ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн Англи хэлний тэнхимээс “Харилцааны англи хэл”, “Шинжлэх ухаан, технологийн англи хэл” хичээлийг судалж буй оюутны дунд “Language and Culture Days” болон “Unlocking the world through Science and Technology” сэдвийн хүрээнд англи хэлний 7 хоногийн өдөрлөгийг 2025 оны 3-р сарын 31 нээс 4-р сарын 10-ны өдрүүдэд 2 үе шаттайгаар зохион байгууллаа.
ШУТИС-ийн нийт салбар сургуулиас шалгарсан 32 оюутан “Language and Culture” сэдэвт асуулт хариултын тэмцээнд оролцож
I байр МХТС-ийн Б. Хан-Эрдэнэ
II байр МС-ийн С. Төвсанаа
III байр Н. Удвал
Тусгай байранд МС-ийн Б. Насанжаргал нар тус тус шалгарсан байна.
“Шинжлэх ухаан, технологийн англи хэл” хичээл судалж буй оюутнууд боловсруулсан төслийн дагуу илтгэл хэлэлцүүлж Ө. Тэмүүлэн Б.Учрал нарын баг I байр, Г.Содмандах У.Доржсэмбэ II байр, Ц. Баянзул Б. Пүрэвдорж нар III байрын эзэд боллоо.
On April 10, 2026, the “European Studies X” International Conference was held at the Mongolian University of Science and Technology. The conference was organized through three parallel sessions: International Relations and Area Studies, Linguistics, and Foreign Language Education.
Европ судлал X” олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ “ЭКО БОЛОВСРОЛ АЯН”-Ы ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ
МЭРГЭЖИЛТЭН БАГШ НАРЫН ЛЕКЦ БОЛЛОО
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН ЭЭЛЖИТ “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ”