ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ” БОЛЛОО
ШУТИС-ийн сайн дурын хятад хэлний клуб 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын арга хэмжээний хүрээнд “Төгсөгчдийн цуврал лекц”-ээ “Энтрепренершип” сэдвээр үргэлжлүүлэн ЦХ 2+2 хамтарсан хөтөлбөрийн төгсөгч Next Group - Бизнес хөгжлийн менежер Ч.Санчирыг урьж энэхүү лекцээ зохион байгууллаа.
2025 оны 3 сарын 28-д “Энтрепренершип” сэдвээр төгсөгч зочин Ч.Санчир хүрэлцэн ирж оюутан дүү нартаа өөрийн үзэл бодол, туршлагаасаа хуваалцан лекцээ давтагдашгүй сонирхолтой мэдээллээр эхлүүлж, ярилцлага өрнүүлж, харилцан суралцлаа.
Уригдсан илтгэгч: “Энтрепренершип” буюу бизнес эрхлэх, шинээр санаачлан бүтээх үйл явц гэдэг нь олон хүний төсөөлдөг шиг заавал асар их хөрөнгө, онцгой авьяас, эсвэл өндөр түвшний боловсрол шаардах хүнд бэрх зүйл биш. Харин ч эсрэгээрээ, энэ бол өдөр тутмын амьдралд тулгарч буй асуудлыг шинэлэг байдлаар шийдвэрлэх, хэрэгцээг олж харан түүнд хариу өгөх бүтээлч үйл явц, мөн “Энтрепренершип” гэдэг бол зүгээр нэг бизнес хийх бус, асуудлыг олж харах, зоригтой алхам хийх, бүтэлгүйтэхээс айхгүйгээр туршиж үзэх зориг, тэсвэр тэвчээрийн тухай ойлголт юм. Ямар ч нас, мэргэжил, боловсролтой хүн энтрепренер байж чадна. Гол нь сэтгэлгээ, хандлага чухал. Энэхүү хандлагыг эзэмшсэн хэн бүхэн өөрийн жижиг санаагаар ч гэсэн том өөрчлөлт авчрах боломжтой гэдгийг оюутан залуус бид нарт маш ойлгомжтой тайлбарлан өгсөнд клубийн хамт олны өмнөөс гүнээ талархаж байна.
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЗОЧИН ПРОФЕССОРЫН ЛЕКЦ”
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ” БОЛЛОО
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ХУВЬ ХҮНИЙ ТӨГӨЛДӨРШИЛ” ЛЕКЦ АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
“Англи хэлний 7 хоног” өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө
ШУТИС-ийн ГХС-ийн ХХШТ-ээс англи хэлний улсын олимпиадыг амжиллтай зохион байгууллаа