ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЗОЧИН ПРОФЕССОРЫН ЛЕКЦ”
ШУТИС-ийн сайн дурын “Хятад хэлний клуб”-ээс 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улиралд зохион байгуулдаг “Зочин профессорын лекц” амжилттай болж өндөрлөлөө.
Лекцийн зочноор Гадаад хэлний сургуулийн мэргэжилтэн багш, Шаньдун их сургуулийн хятад хэлний мэргэжилтэн Пан Хунчао багш уригдан оролцож, “Хятад хэлийг хэрхэн амархан сурах вэ?” сэдвийн хүрээнд оюутнуудад үнэ цэнтэй бодитой мэдээлэл, практик зөвлөмжүүдийг хүргэлээ.
Клубийн зөвлөх багш Ц.Эрдэнэзаяа тус лекцээр ярилцах сэдэв зорилгоо танилцуулан лекцээ эхлүүлэв.
Ээлжит лекцээрээ ШУТИС-ийн хятад хэл суралцаж буй оюутнуудын хэлээ хэрхэн үр дүнтэй амжилттай суралцахад нь дэмжих зорилготой ба зочин илтгэгч багш хятад хэлний хөг дуудлага, ханз шинэ үг, харилцан яриа эх сэдэв, хэлзүй дүрмээрээ өөрийгөө зөв сайхан бичгийн болон ярианы хэлнээ илэрхийлэх талаар танилцуулж, онол арга зүйн зөвлөгөө өгч харилцан ярилцав.
Зочин илтгэгч: Пан Хунчао багш: хятад хэлний онцлог HSK шалгалтын бүтэц, үнэлгээний зарчим, түүнд бэлтгэх стратеги, түгээмэл алдаа зэргийн талаар тодорхой жишээ, туршлага дээр үндэслэн тайлбарлаж, оюутнууд өөрсдийгөө танилцуулж харилцан суралцлаа.
Хятад хэл суралцагч оюутнууд хэлний мэдлэгээ сайжруулах үр дүнтэй арга барил, шалгалтад бэлтгэх зөв хандлагыг ойлгож авсан нь цаашдын суралцах үйл явцдаа үнэтэй хөтөч болох нь дамжиггүй.
Хятад хэлний клубийн санаачлан зохион байгуулдаг цуврал 3 лекцэд ГХС-ийн ТТО-хятад хэлний ангийн болон ХШУС, ГУУС, ЭХС-ийн 2+2 хөтөлбөрийнхөн, клубийн бусад идэвхтэн 120 орчим гишүүн оюутан идэвхтэй оролцлоо.
Хятад хэлний клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, дэмжин ажилладаг оюутны үйлчилгээний алба, КНЗ, профессор багш нар, оюутан залуус, клубийн гишүүддээ гүн талархлаа илэрхийлье.
ЭС МЭДДЭГ ГЭДГЭЭ МЭДЭХҮЙ БОЛБООС МЭРГЭН ДЭЭД БУЮУ
ЭС МЭДЭХ АТЛАА МЭДНЭ ХЭМЭЭХҮЙ НЬ МУНХАГ ГЭМ БУЮУ
ЛАОЗ
“ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБ” 2025-04-06
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЗОЧИН ПРОФЕССОРЫН ЛЕКЦ”
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ” БОЛЛОО
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ХУВЬ ХҮНИЙ ТӨГӨЛДӨРШИЛ” ЛЕКЦ АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
“Англи хэлний 7 хоног” өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө
ШУТИС-ийн ГХС-ийн ХХШТ-ээс англи хэлний улсын олимпиадыг амжиллтай зохион байгууллаа