Гадаад хэлний сургуулийн профессор, багш, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ур чадварыг дээшлүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн хуралд нийт 16 багш өөрийн судалгааны ажлын үр дүнг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд илтгэлүүд нь хэл шинжлэл, гадаад хэлний боловсрол, заах арга зүйн чиглэлээр өргөн хүрээг хамарсан, онолын үндэслэл сайтай, практик хэрэглээтэй байсан нь онцлууштай байлаа.
Хурлын шүүгчийн бүрэлдэхүүнд ГХС-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч доктор Д.Туяа, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн судлаач доктор, дэд профессор Н.Мөнхцэцэг, МУБИС-ийн багш доктор, дэд профессор Мягмарсүрэн нар ажиллаж, илтгэлүүдийг үнэлж дүгнэлээ.
Шүүгчдийн дүгнэлтээр дараах илтгэлүүд шалгарсан байна:
Эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт багш нартаа талархал илэрхийлэхийн зэрэгцээ судалгаа, эрдэм шинжилгээний ажилд оюутнуудыг татан оролцуулж, хамтын ажиллагааг өрнүүлсэн удирдагч багш нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.



Хятад хэлний багш нарыг мэргэшүүлэх олон улсын сертификаттай сургалт амжилттай явагдлаа
Шинэ жилийн мэндчилгээ
ШУТИС-ийн Багш, ажилчид, оюутан сурагч, төгсөгчдийн дунд зохион байгуулагдсан шатрын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
Хятад, монгол орчуулгын улсын уралдаанд амжилттай оролцлоо
ХЯТАД ХЭЛНИЙ МЭРГЭЖИЛТЭН БАГШ ПАН ХУНЧАОД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ