2025 оны 3 сарын 26-аас 4 сарын 20 хүртэл ГХС-ийн Англи хэлний тэнхимээс Тусгай зориулалтын англи хэл судалж буй оюутны ажлын байрны ур чадварыг хөгжүүлэх зорилгоор “Career Development Program” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ.
Тус хөтөлбөрт ШУТИС-ийн БС-ийн 150 гаруй оюутан идэвхтэй хамрагдаж, ГХС-ийн профессор багш нар, АНУ-ын мэргэжилтэн багш Патриша Торнтон болон бусад салбарын манлайлагч мэргэжилтнүүд оюутнуудын карьер хөгжилд эрэлт хэрэгцээтэй сэдвүүд болох гадаадын их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах боломж, цаашдын төлөвлөлт, эрдэм шинжилгээний ажил илтгэх, цаг төлөвлөлт, англи хэлний ярих ур чадвараа хөгжүүлэх арга зам, мэргэжлийн ном сурах бичиг уншиж үзүүлэн илтгэх танилцуулах, хувь хүн цаашдын ажил амьдралаа төлөвлөх, зөв сонголт хийх арга зам, өөрийгөө зөв илэрхийлэх, ур чадвараа зөв ашиглах зэрэг үр өгөөжтэй илтгэлүүд хэлэлцүүллээ.

Илтгэлийн үеэр оюутнууд өөрийн сонирхсон асуултаа асууж харилцан ярилцаж хүний хөгжлийн мэдлэгээ өргөжүүлсэн үр дүнтэй сургалт боллоо. Хөтөлбөрт идэвхтэй оролцсон нийт оюутан залуус, илтгэгч багш нар, салбарын манлайлагч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
On April 10, 2026, the “European Studies X” International Conference was held at the Mongolian University of Science and Technology. The conference was organized through three parallel sessions: International Relations and Area Studies, Linguistics, and Foreign Language Education.
Европ судлал X” олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ “ЭКО БОЛОВСРОЛ АЯН”-Ы ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ
МЭРГЭЖИЛТЭН БАГШ НАРЫН ЛЕКЦ БОЛЛОО
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН ЭЭЛЖИТ “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ”