ШУТИС-ИЙН БАГШ, АЖИЛТНУУДАД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО
admin

ШУТИС-ИЙН БАГШ, АЖИЛТНУУДАД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО

2025 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Дэлхийн багш нарын 59, Монголын багш нарын 31 дэх баярт зориулан Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн шилдэг багш, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Арга хэмжээг нээж ШУТИС-ийн Ректор, доктор, профессор Т.Намнан хэлэхдээ:

“Дэлхийн болон Монголын багш нарын өдрүүдийн баярын энэ өдөр бид боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, манай их сургуулийн нэр хүнд, хөгжлийг авч яваа эрдэмтэн багш, ажилтнуудынхаа хөдөлмөр, зүтгэлийг хүндэтгэн урамшуулж байна. ШУТИС-ийн хөгжлийн үндэс нь та бүхний мэдлэг, ур чадвар, үнэнч зүтгэл юм. Та бүхэндээ аз жаргал, амжилт, эрдмийн өндөр оргилыг хүсэн ерөөе...” хэмээн онцлон тэмдэглэв.

Ёслолын үеэр Гадаад хэлний сургуулийн нэр бүхий профессор, багш, ажилчид салбарын болон их сургуулийн дээд шагналаар шагнагдав.

ШУТИС-ИЙН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛӨӨР:

Г.Томтогтох – ГХС-ийн ахмад багш, доктор (Ph.D), профессор

ШУТИС-ИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ШАГНАЛААР:

Ц.Энхбаатар - ГХС-ийн захирал, доктор (Ph.D), дэд профессор

ШУТИС-ИЙН РЕКТОРЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛААР:

Г.Уранчимэг - ГХС-ийн Ази судлалын тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D), дэд профессор

“БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ХҮНДЭТ ТЭМДГЭЭР:

Ц.Байгалмаа - ГХС-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн тэнхимийн ахлах багш

Л.Сарангэрэл - ГХС-ийн Ази судлалын тэнхимийн багш

О.Золзаяа - ГХС-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн тэнхимийн багш

М.Лхамжав - ГХС-ийн захирлын туслах

БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ “ЖУУХ БИЧИГ”-ЭЭР:

О.Халиун - ГХС-ийн Ази судлалын тэнхимийн багш

М.Нямдолгор - ГХС-ийн Англи хэл судлалын тэнхимийн багш

ГХС-ИЙН ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛААР:

Э.Чимэдлхэм - ГХС-ийн ЭНБДарга, доктор (Ph.D) 

С.Бархас - ГХС-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн тэнхимийн профессор, доктор (Ph.D), дэд профессор

Б.Дэлгэрмаа - ГХС-ийн Ази судлалын тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D) 

Б.Бурмаа - ГХС-ийн Англи хэл судлалын тэнхимийн багш

2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ГХС-ИЙН ШИЛДЭГ ЗӨВЛӨХ БАГШ

Ш.Оюумаа- ГХС-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн тэнхимийн багш

БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХҮНДЭТ АЖИЛТАН” ШАГНАЛААР:

Ү.Түмэндэмбэрэл - ГХС-ийн үйлчлэгч.

Шагнал хүртсэн багш, ажилтнууддаа хамт олныхоо нэрийн өмнөөс халуун баяр хүргэе!

ГХС-ийн нийт профессор, багш, ажилтнууддаа багш нарын баярын мэндийг дэвшүүлээд та бүхний цаашдын ажил, хөдөлмөрт нь амжилтыг дээдийг хүсье!

ГХС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛ

2025.10.06