ХАНГЫЛЬ ҮСГИЙН БАЯР 20 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
ГХС-ийн Ази судлалын тэнхимийн Солонгос хэлний баг солонгос хэл судалж буй ШУТИС-ийн оюутнуудад солонгос хэл соёлыг сурталчилж, солонгос хэл сурах хүсэл эрмэлзлэлийг хөгжөөх, оюутнуудын мэдлэг чадварыг сорьж, авьяасыг хөгжүүлэх зорилгоор 2025 оны 10 дугаар сарын 11-нд “Хангыль үсгийн баяр”-ыг 20 дахь жилдээ уламжлал болгон зохион байгууллаа. Уг баярт ГХС-ийн Гадаад хэлний орчуулга /Солонгос хэл/ мэргэжлээр сурч буй оюутнууд болон МХТС, МС, МИТС-ийн 2+2 хөтөлбөр, Ерөнхийлөгчийн илгээлт -2100 хөтөлбөрийн солонгос хэлний бэлтгэлийн анги, нийт 250 орчим оюутан, зөвлөх багш нарын хамт оролцлоо.
Солонгос хэл нь XV зууны хагас хүртэл өөрийн гэсэн нэгдмэл бичиг үсэггүй байсан бөгөөд хятад үсгийг өөрийн хэлний дуудлагатай ижилсүүлж хэрэглэх, хятад үсгийг шууд авч дуудлага өөрчлөн хэрэглэх зэргээр бичгийн хэлээ тэмдэглэж байв. Жусоны вант улсын И овогт Сэжун ван 1443 онд олон эрдэмтдийн хамт Солонгос цагаан толгой болох Хангыль үсгийг зохиосон бөгөөд анх зохиогдохдоо "Хүн мин жон ым" буюу "Иргэнийг сургах зөв дуудлага" хэмээн нэрийдэж байжээ.
Хангыль үсгийн баярыг ГХС-ийн Ази судлалын тэнхимийн эрхлэгч П.Батцэцэг нээж, МХТС-ийн МСАБТ-ийн эрхлэгч Б.Мөнхбаяр, МИТС-ийн ТМТ-ийн багш Т.Мөнхбат, нар амжилт хүсч үг хэлэв. Хангыль үсгийн баяраар 7 төрлийн тэмцээн зохион явуулж, оюутнуудын мэдлэг, ур чадвар, авхаалж самбааг сорив. Тэмцээнийг УБ метро төслийн удирдагч Пак Юүн Чоль, СЭЗИС-ийн зочин профессор, Солонгос-Монголын хөгжлийн төвийн захирал Ким Ён Нэ, ШУТИС-ийн ГХС-ийн мэргэжилтэн багш Ким Нам Хён нар шүүн, тэмцээнийг тэгш шударга зохион байгуулж, дүгнэх зарчим баримталлаа.
ГХС-ийн 1, 2 дугаар курсын оюутнууд дэвүүрт бүжиг, цохилуур хөгжмийн тоглолт, МХТС-ийн 1. 2 дугаар курсын оюутнууд тэквандогийн үзүүлбэр, МХТС-ийн 2 дугаар курсын оюутнууд К-Поп дуу дуулж үе тэнгийнхэнийгээ гайхшруулав.
ГХС-ийн солонгос хэлний багийн багш Н.Мэнд, П.Батцэцэг, Ц.Отгон, Н.Булганчимэг, Д.Анхтуяа, М.Билгүүн, сургалтын мастер Д.Гаамаа нар оролцож оюутнуудаа хөгжөөн дэмжиж, тэднийхээ амжилтаар бахархсан сайхан арга хэмжээ болон өндөрлөлөө. Хангыль үсгийн баяр зохион байгуулахад оюутнаа дэмжин, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн МХТС-ийн захирал Л.Баяр-Эрдэнэ танд баярласнаа илэрхийлж, сургуульд нь хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе. Техник аппаратур дээр ажиллаж өгсөн А.Цэрэнхүүдээ баярласнаа илэрхийлье. Оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсч, оюуны мэлмий нь үргэлж тунгалаг байхын ерөөл өргөе.
Солонгосын хэн сайн мэдэх вэ? тэмцээний шагналтнууд
Хэн олон үг мэдэх вэ? тэмцээний шагналтнууд
Уран илтгэлийн тэмцээний
Залуужуулдаг булаг жүжиг
Нар ба сар жүжиг
Жигнё ба Гёнү жүжиг
Гурван жил амьдардаг даваа үлгэртдуу оруулсан шагналтнууд
Нохой ба муур үлгэрт дуу оруулсан шагналтнууд
Залуужуулдаг булаг үлгэрт дуу оруулсан шагналтнууд
Чөтгөрийн муна үлгэрт дуу оруулсан шагналтнууд
Хангыль үсгийн баярт оролцсон оюутнууд
багш нарын хамт 2025.10.11
Мэдээ бэлдсэн Н.Мэнд /АСТ-ийн профессор/
Олон улсын Нээлттэй боловсролын өдөрлөг зохион байгуулагдлаа.
ХАНГЫЛЬ ҮСГИЙН БАЯР 20 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
ШУТИС-ИЙН БАГШ, АЖИЛТНУУДАД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО
ДЭЛХИЙН БАГШ НАРЫН 31 ДЭХ, МОНГОЛЫН БАГШ НАРЫН 59 ДЭХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ
ГХС-ИЙН АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМИЙН 1+1+2 ХӨТӨЛБӨРИЙН ХЯТАД ХЭЛНИЙ 4-Р ЭЭЛЖИЙН ОЮУТНУУД БНХАУ-ЫН ШАНЬДУН ШУТИС-Д СУРАЛЦАХААР МОРДЛОО