АНУ-ын Элчин сайдын яам, Англи хэлний мэргэшлийн төв хамтран “Судалгааны өгүүлэл бичих арга зүй” сэдэвт сургалтыг МУИС, ШУТИС, АШУҮИС, МУБИС, Отгонтэнгэр ИС, ҮБХИС, ХИС, Дотоод хэргийн ИС болон бусад дээд сургуулийн 29 профессор, багш, судлаачдад зориулан 2025 оны 9 дүгээр сарын 15–25-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Энэхүү хоёр шатны чадавхжуулах сургалтад ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн профессор, багш нар амжилттай хамрагдаж, сургагч багшийн гэрчилгээ гардан авлаа. Ингэснээр сургагч багш нар зөвхөн өөрийн хамт олноор хязгаарлагдахгүйгээр бусад их, дээд сургуулийн багш, судлаачдад академик англи хэл, судалгааны өгүүлэл бичих, хэвлүүлэх арга зүйг заан сургах, харилцан суралцаж хамтдаа хөгжих өргөн боломж бүрдэж байна.


Хятад хэлний багш нарыг мэргэшүүлэх олон улсын сертификаттай сургалт амжилттай явагдлаа
Шинэ жилийн мэндчилгээ
ШУТИС-ийн Багш, ажилчид, оюутан сурагч, төгсөгчдийн дунд зохион байгуулагдсан шатрын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
Хятад, монгол орчуулгын улсын уралдаанд амжилттай оролцлоо
ХЯТАД ХЭЛНИЙ МЭРГЭЖИЛТЭН БАГШ ПАН ХУНЧАОД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ