ГХС-ийн хятад хэлний 1-р курсийн оюутнууд шилдэг төгсөгч оюутнуудтай цахимаар уулзалт хийлээ 10-р сарын 23-ны өдөр зөвлөх ангийн оюутнуудтайгаа төгсөгч оюутнуудын цахим уулзалтыг 14-16 цагт 2-328 тоотод зохион явууллаа. Уулзалтыг зөвлөх багш Л.Чойжилмаа зохион байгуулсан. Тус уулзалтад ТТО хятад хэлний 1-р курсийн 18 оюутан, шилдэг төгсөгч Г.Лхагвамаа, М.Түвшингэрэл нар оролцлоо. Г.Лхагвамаа ГХС-д суралцах хугацаандаа ШУТИС-ийн Ректорын Шилдэг элсэгч, Шилдэг суралцагч, Шилдэг төгсөгч тэтгэлгийг тус тус хүртэж байсан. 3.8 голч үнэлгээтэй, 3.5 жилээр суралцан төгссөн. Одоо Nanchang Hangkong University сургуульд 100 хувийн тэтгэлгээр магистрт 2025-2026 оны хичээлийн жилээс суралцаж байгаа. Г.Лхагвамаа оюутнуудад оюутны хугацаанд хэрхэн амжилттай суралцах, суралцах төлөвлөгөө гаргаж ажиллах болон тэтгэлгээр хятад улсад сурахад ямар материал бүрдүүлэх, юуг анхаарах талаар дэлгэрэнгүй тайлбарлан ярив. Мөн Шандуны ШУТИС-д суралцахад тохиолдсон бэрхшээл болон давуу талуудыг жишээгээр тайларлан өгүүлэв.

М.Түвшингэрэл нь одоо Дорноговь аймгийн жонш боловсруулах үйлдвэрт орчуулагчаар ажиллаж байгаа. Түвшингэрэл нь ГХС-д суралцах хугацаандаа олон тэмцээн уралдаанд амжилттай оролцож шагнал хүртэж байсан. Мөн жил болгоны оюутны ЭШХ-д амжилттай оролцож ирсэн туршлагатай. Шандуны ШУТИС-д суралцахдаа ганцаараа дээд түвшний ангид суралцсан амжилттай. 3.5 жилээр суралцан төгссөн, 3.7 голч үнэлгээтэй суралцсан. Түвшингэрэл нь оюутнуудад суралцах явцдаа хичээлээ хэрхэн давтах, сургалтын ямар арга хэрэглэх нь илүү үр дүнтэй болох, орчуулагчаар ажиллахад учрах бэрхшээл болон түүнийг хэрхэн даван туулах, мөн мэргэжлийн дадлагыг маш их ач холбогдол өгч сайн хийхийн давуу тал зэргийг тайлбарлан ярьлаа. Мөн Шаньдун ШУТИС-д суралцах үеийн хичээлийн агуулга, хятад хэлний онолын мэдлэгээ хэрхэн нэмэгдүүлэх болон ярианы хятад хэлээ сайжруулах арга замыг талаар тодорхой ярьж, мэдээлэл өгөв.

Шинэ элсэгчид өөрсдийн сонирхсон асуултаа асууж, халуун дотно яриа өрнүүлэв. Суралцагч оюутнуудаа төгсөгч оюутнуудтай танхим болон цахимаар уулзалт зохион байгуулах нь эргэх холбоог сайжруулах, харилцан туршлага солилцох давуу талтай юм.
ГХС-ийн Ази судлалын тэнхим
ГХС-ийн хятад хэлний 1-р курсийн оюутнууд шилдэг төгсөгч оюутнуудтай цахимаар уулзалт хийлээ.
АНУ-ын Элчин сайдын яа “Судалгааны өгүүлэл бичих арга зүй” сэдэвт сургалт боллоо.
“Ёс зүйн төлөвшил ба генетикт тулгуурлах зарчим”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” сэдэвт семинарыг зохион байгууллаа
Олон улсын Нээлттэй боловсролын өдөрлөг зохион байгуулагдлаа.
ХАНГЫЛЬ ҮСГИЙН БАЯР 20 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ