Өвөр монголын их сургуульд хятад хэлний багш нар
мэргэжил дээшлүүллээ
БНХАУ-ын Өвөр монголын их сургуулийн Олон улсын боловсролын сургуулиас МУ-ын ЕБС, их дээд сургуулийн хятад хэлний багш нарт зориулсан “Хятад хэл заах арга зүйн мэргэжил дээшлүүлэх сургалт 2025”-д Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Ази судлалын тэнхимийн хятад хэлний 4 багш 2025 оны 10 дугаар сарын 13-17-ны хооронд хамрагдлаа.
Тус сургалтаар багш нар хятад хэлний авиа зүй, ханз, үгийн сан, хэлзүй хийгээд хятад хэлний цогц хичээлийг хэрхэн үр дүнтэй хэлбэрээр зохион байгуулж эзэмшүүлэх болон сургалтад хиймэл оюуныг ашиглах зэрэг чиглэлээр заах арга зүйн орчин үеийн шинэлэг арга барилаас суралцан мэргэжил мэдлэгээ дээшлүүлэхээс гадна хятад үндэстний цайны соёл, ёс уламжлалыг гүнзгийрүүлэн мэдэж, Или сүүний үйлдвэр, өвөр монголын шинэ музей үзэж сонирхон, орчин үеийн техник технологийн хөгжилтэй биечлэн танилцаж суралцлаа.


Сургалтад хамрагдсанаар хятад судлалын салбарын багшлах боловсон хүчний чадавх, сургалтын чанар, үр өгөөжийг сайжруулахад чухал ач холбогдолтой боллоо.
ШУТИС-ГХС-АСТ
Хятад хэлний баг: Ц.Эрдэнэзаяа
2025.10.22
“Орчин цагийн мэргэжлийн хэл” ЭШХ-ыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Шинэ иргэншил политехникийн коллеж хамтран зохион байгуулав.
Данкүк их сургуулийн оюутнууд оюутан солилцооны хөтөлбөрөөр “Монгол хэлний бэлтгэл хөтөлбөр”-т суралцан, монгол хэл, соёлын талаарх мэдлэгээ гүнзгийрүүлэхийн зэрэгцээ хэлний практик ур чадвараа хөгжүүлж байна.
Сайн үйлсийн аян амжилттай зохион байгууллаа
УРАН БИЧЛЭГИЙН УРАЛДААН БОЛЛОО
The “MUST Start-Up” competition, was successfully held this year.