2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ГХС болон ГУУС-ийн оюутнууд хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд зохион байгуулсан арга хэмжээнд оролцлоо. Уг арга хэмжээнд “Inno Hub” хурдасгуур төвийн мэргэжилтэн Анхцэцэг инновац, төсөл хэрэгжүүлэх арга зүй болон старт-апп бизнесийг хөгжүүлэх талаар сонирхолтой танилцуулга хийлээ.


Уулзалтын үеэр оюутнуудад “Монгол Оюун Санаа Марафон” төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, тэдний оролцоог идэвхжүүлэх зорилгоор шинэлэг санаа төрүүлэх дасгал болон багийн ажлыг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь оюутнуудын бүтээлч сэтгэлгээ, хамтын ажиллагааг дэмжсэн үр дүнтэй уулзалт, аялал боллоо.


Уулзалтын үеэр инновац, старт апп талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгсөн “Inno Hub” төвийн хамт олонд баярлалаа.

ЗОХИОН БАЙГУУЛСАН: ХХШТ
“Орчин цагийн мэргэжлийн хэл” ЭШХ-ыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Шинэ иргэншил политехникийн коллеж хамтран зохион байгуулав.
Данкүк их сургуулийн оюутнууд оюутан солилцооны хөтөлбөрөөр “Монгол хэлний бэлтгэл хөтөлбөр”-т суралцан, монгол хэл, соёлын талаарх мэдлэгээ гүнзгийрүүлэхийн зэрэгцээ хэлний практик ур чадвараа хөгжүүлж байна.
Сайн үйлсийн аян амжилттай зохион байгууллаа
УРАН БИЧЛЭГИЙН УРАЛДААН БОЛЛОО
The “MUST Start-Up” competition, was successfully held this year.