ГХС-ийн Цахим хичээл бэлтгэх ажилтай холбоотойгоор АСТ-ийн Л.Чойжилмаа, Л.Сарангэрэл, Д.Анхтуяа, Н.Булганчимэг багш нар “AI ашиглах интерактив хичээл бэлтгэх арга зүй” 2 модуль сургалтанд хамрагдаж батламж хүртлээ.
Тус сургалт 1 сарын хугацаанд танхимаар орсон бөгөөд багш нар цахим хичээл бэлтгэхэд хэрэглэх платформууд болон түүнийг хэрхэн ашиглах, зураг бичлэг хэрхэн оруулах, аудио болон бичлэг хэрхэн бэлтгэх хийгээд хичээлд хэрхэн оруулах, шалгалтын асуудал хэрхэн боловсруулах ямар платформ ашиглах зэрэг мэдлэгийг эзэмшсэн.

Мөн цахим хичээл боловсруулах аргазүйн зөвлөмжтэй танилцаж, хичээл боловсруулахад анхаарах зүйл, дэлгэцийн зохиомжлол буюу дизайн ямар байх, өнгөний зохицлыг хэрхэн хийх зэрэг аргазүйд суралцлаа.
Тус сургалтад суух бололцоог хангаж төлбөрийг хариуцсан Гадаад хэлний сургуулийн удирдлага болон хичээл зохицуулалт, анги танхимаар хангасан АСТ-ийн эрхлэгч нартаа талархлаа илэрхийлье.




Ази судлалын тэнхим
ШУТИС-ИЙН 28 ДАХЬ УДААГИЙН 2026 ОНЫ БАГШ АЖИЛЧДЫН СПОРТЫН НААДАМ
Гадаад хэлний сургуулийн багш нар “Хичээл, сургалтын үйл ажиллагаанд хиймэл оюун ашиглах нь” сэдэвт сургалтад хамрагдлаа
ШУТИС-ийн магистр, докторын хөтөлбөрт суралцахыг урьж байна.
“WELL-BEING, MOTIVATION, POSITIVE EDUCATION” СЭДЭВТ АНГЛИ ХЭЛ ЗААХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАВ
“ENGLISH AS MEDIUM OF INSTRUCTION” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ