“Байгаль, эх дэлхийгээ хамгаалъя” нөлөөллийн аян 2025 сургалт боллоо
ГХС-ийн Ерөнхийлөгчийн Илгээлт-2100 хөтөлбөрийн хэлний бэлтгэл болон Гадаад хэлний орчуулга хөтөлбөрийн англи, хятад, солонгос, япон, солонгос хэлний 1-р дамжааны оюутнууд, зөвлөх, чиглүүлэгч багш нарын хамт 2025 оны 10 сарын 12-ны өдөр тус сургуулиас зохион байгуулсан “Байгаль, эх дэлхийгээ хамгаалъя" аянд хамрагдлаа.
Тус аяны хүрээнд Тэрэлж байгалийн цогцолборт газрын Зуун ламын агуй, Мэлхий хад, Арьяабалын хийд зэргийг үзэж танилцахын зэрэгцээ байгаль эх дэлхийгээ хэрхэн хайрлаж хамгаалах талаар сургалтад хамрагдав. Энэхүү сургалт нь шинэ оюутнууд хоорондоо танилцах, ШУТИС-ийн сургалт, эрдэм шинжилгээ, гадаад харилцаа, олон нийтийн үйл ажиллагааны талаар мэдлэг олж авч, үеийн нөхөд, багш нарын хамт амралтын нэг өдрөө үр ашигтай өнгөрүүлсэн үйл ажиллагаа байлаа. Чиглүүлэгч болон зөвлөх багш нар оюутны аюулгүй байдал болон бусад зүйлд анхаарал тавин ажиллав.


Тус өдөрлөгийн үеэр зохиосон АХА танин мэдэхүйн тэмцээнд доорх оюутнууд байр эзэлж шагнал хүртэв. Үүнд:
1-р байр Пүрэвдорж (ЕИ-солонгос хэл)
2-р байр Бямбажаргал (ЕИ-англи хэлний 1-р групп)
3-р байр Э.Айнур (ЕИ-англи хэлний 2-р групп)
Оюутнууд уг үйл ажиллагаанд оролцсоноор нэг нэгэндээ урам өгөх, найрсгаар тусалж дэмжих, хамтач нийтэч байх зан чанарт суралцаж, бие биеэ болон багш нараа дээдлэн хүндлэх, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах зэрэг олон талын ач холбогдолтой арга хэмжээ байсан гэдгийг багш, оюутнууд сургалтын төгсгөлд дүгнэв.
Гадаад хэлний сургууль
Хэрэглээний хэл шинжлэлийн тэнхим
“Орчин цагийн мэргэжлийн хэл” ЭШХ-ыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Шинэ иргэншил политехникийн коллеж хамтран зохион байгуулав.
Данкүк их сургуулийн оюутнууд оюутан солилцооны хөтөлбөрөөр “Монгол хэлний бэлтгэл хөтөлбөр”-т суралцан, монгол хэл, соёлын талаарх мэдлэгээ гүнзгийрүүлэхийн зэрэгцээ хэлний практик ур чадвараа хөгжүүлж байна.
Сайн үйлсийн аян амжилттай зохион байгууллаа
УРАН БИЧЛЭГИЙН УРАЛДААН БОЛЛОО
The “MUST Start-Up” competition, was successfully held this year.